Аялж яваад мал дайрчихвал яах вэ?
Замын цагдаагийн газрын ОНХА-ны дарга асан, хурандаа С.Энхтөр фейсбүүк дэх Paparazzi traffic группийн зарим гишүүдийн асуултад дараах байдлаар хариулжээ. Энэ хариулт нь хөдөө орон нутгийн зорьж байгаа жолооч нарт хэрэгтэй болов уу хэмээн орууллаа.  

Асуулт: Хөдөө явж байгаад айлын мал дайрсан тохиолдолд /хар зам дээр мал гэсэн тэмдэг, тэмдэглэгээ байхгүй/ малчин буруутах уу, жолооч буруутах уу ... Жолооч дүрмээрээ явж байхад “мал” гэсэн тэмдэглэгээгүй газраар шөнө өдөр хамаагүй гэнэт мал гарч ирж дайруулсан тохиолдол малчин буруутдаг гэж сонссон. Энэ талаар нарийн мэдээлэл өгөөч?

Хариулт: За би энэ асуултанд хариулъя.
Нэгдүгээрт: ЗХД-ийн 1.21 буюу анхааруулах тэмдэг нь "Мал тууж гарах газар"-ыг жолооч нарт анхааруулсан тэмдэг юм. Уг нь энэ хэсгээр мал тууж гарах магадлалтай, анхаар гэсэн үг. Гэхдээ Монгол ахуй гэдэг юм уу амьдрал дээр харахад энэ тэмдэгийн дагуу гэдэг ч юм уу, эсвэл хаа сайгүй нутагладаг монголчуудын хувьд малаа хаагуур ч тууж гарч мэднэ.

Хоёрдугаарт: ЗХД-ийн 23.7 дугаар зүйлийг нэг хараадхаарай. Энд малыг засмал замруу 50 метрээс дотогш оруулахыг хориглосон заалт байгаа. Бас л амьдрал дээр хэрэгжих боломжгүй гэмээр заалт байгаад байдаг. Мөн энэ зүйлд зам хөндлөн гаргахдаа аль болох түргэн тууж гаргана, жолооч зам тавьж өгнө гэсэн байгаа. Тэгэхээр тэмдэг харгалзахгүй жолооч зогсож өнгөрөөнө гэсэн үг болж байна.

Зиаг тэгээд үүнээс үүдээд ямар дүгнэлт хийж болох вэ? Хэрэв малчин малаа туугаад засмал зам хөндлөн гарч байхад малыг нь дайрах юм бол жолооч буруутна. Харин засмал замгүй, шороон зам дээр бол мэдээж жолооч аюул саад бий болсоныг мэдсэн үедээ зогсоох арга хэмжээ авна гэдэг заалтаа дагах хэрэг гарна. \шороон зам дээр яах вэ? гэдэг нь дүрмэнд байхгүй\.
Мөн хариулагагүй /эзэнгүй/ мал засмал зам дээр дайрагдах юм бол жолооч буруутахгүй байхаар дүрмэнд бичигдсэн байдаг ба дүрмэнд малыг хариулах, туух тухай заасан байдаг.

Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын практик дээрээс харахад хариулагагүй, эзэнгүй бэлчиж байгаад зам дээр дайрагдсан ихэнх тохиолдолд жолооч хохирлыг барагдуулж байгаа байдал ажиглагддаг. Энэ нь нэг талдаа буруу юм. Гэхдээ монгол хүн малаа дээдэлдэг жам ёсны уламжлалаа дагаад монгол жолооч нар төдийлөн зарга хийгээд байдаггүй. Харин бодит үнэнийг хэлэхэд малчид үүнд бага зэрэг даварч гэхүүдээ адуу дайрагдсан бол хурдан удмын, үнээ дайрагдсан бол их сүүтэй саалийн үнээ байсан гэх мэтээр илүү их төлбөр нэхэх хандлага цөөнгүй ажиглагддаг.

Монгол хүн байна даа жолооч нар минь адуу малаа бэлчиж байхад аятайхан хажуугаар нь сигналдаж орилуулаад, дайрч шүргээд байлгүй гарчихаж байгаарай л гэмээр байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mongolhuu 2014-07-28 10:21:28
    hurdaa joohon hasaal garhad bolno mongol yu gej mal dairah bee dee gehdee shono gereld genet orj ireed avaar garsan tohioldol bdag ene bol sanaandgui avaar uchraas hamgiin gol n anhaaraltai yavah l heregtei
    202.179.20.135
    Мэдэгдсэн Хариулах
  • хэрлэн 2014-07-28 07:40:57
    Малчин гэрээсээ дурангаар хараад байж байсан гэвэл хариулж байсан мал болно. Хууль дүрэм ээ гэж.
    202.179.15.41
    Мэдэгдсэн Хариулах
  • css 2014-07-28 05:20:53
    Dairuulsan mal amitan shigee uurag tarhitai hun l dairch bgaa ni olonhi.Mashin barisnaas ooroor yalgagdah yumgui.Tiim uchraas toluuleh ni zov.Temdeg baihgui bol hamaagui gevel haashaagui bol belchij yavdag malaas yalgaa yu bna.
    103.26.193.19
    Мэдэгдсэн Хариулах
    • Дорж 2014-07-28 07:00:09
      Би Өвөрмонголын нэг бичлэг үзсэн юм. Юү түб дээр ч бий байх. Нэг өвөрмонгол малчин хонио туугаад зам гарч байтал ачааны том тэрэг /хужаа жолоочтой байлгүй/ хонин дундууд зүсэн орж зуугаад хонийг дайрч алж байгаа бичлэг байдаг. Нүд хальтирмаар... Үүнийг бо
      202.55.191.78
      Мэдэгдсэн Хариулах