Мэдэгдэл
Олон Улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумын цахим хуудсанд оффшортой холбоотой гэсэн дэлхийн улстөрчдийн талаар мэдээлэл гарчээ. Уг мэдээлэлд УИХ-ын гишүүн С.Батболдын талаарх мэдээ нийтлэгдсэн байна. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумын дээр дурдсан мэдээлэл нь УИХ-ын гишүүн С.Батболдын хэвлэл мэдээлэл, олон нийтэд удаа дараа өгч байсан тайлбартай нийцэж байна. Энэ ньУИХ-ын гишүүн С.Батболдын тухай олон нийтийн дунд тархаж байсан ташаа мэдээ, мэдээлэлд бодит хариулт боллоо.

“Бату Майнинг Монгол” ХХК нь 2003 онд байгуулагдсан. Тус компани анх байгуулагдахдаа гадаадын  хөрөнгө оруулалтгүйгээр, тодруулбал толгой оффшор компанигүйгээр Монгол Улсад байгуулагдсан. УИХ-ын гишүүн С.Батболд уг төсөлд оруулсан 20 сая орчим төгрөгийг “Монгол” компанид Монгол дахь дансанд шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, төлбөр гадагш гараагүй Монголд, монголын компанид хийсэн гэсэн үг. Харин “Бату Майнинг Монгол” компанийн гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгөө Монголд оруулахдаа чөлөөт бүсэд толгой компаниа байгуулж (монгол компани байгуулагдсаны дараа), хөрөнгө оруулсан бөгөөд уг толгой компани нь Монгол Улсад 2004 онд орж ирж, хууль журмын дагуу бүртгэгдэж, гэрчилгээ авсан. Уг гэрчилгээг хууль дүрмийн дагуу авсан бөгөөд тэр нь үйл ажиллагаа эрхлэх албан ёсны зөвшөөрөл байсан.С.Батболд нь тус компанийн үйл ажиллагаанд шууд оролцдоггүй жижиг хувьцаа эзэмшигч байсан.

УИХ-ын гишүүн С.Батболд 2005 оны 12 дугаар сард өөрийн мэдлийн хувьцааг шилжүүлж, компаниас гарсан бөгөөд цаашид С.Батболд болон түүний хувьцаа эзэмшдэг аж ахуйн нэгжүүд энэхүү компанийн үйл ажиллагаанд ямар нэгэн хамааралгүй байсан болно.

Энэ бүх үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу, аливаа далд нууцлалгүйгээр явагдсан болохыг үүгээр онцолж байна.
 
АЛТАЙ ХОЛДИНГ ХХК
2017 оны 4 сарын 6
Бусдад түгээх
  • gplus