Оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөнөөс хэвлэлийн хурал хийнэ

09:00 цагт: Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлууд” сэдэвт онол, практикийн бага хурлыг “Премиум” паласын хурлын зааланд зохион байгуулна.
 
09:00 цагт: Стандартчиллын үндэсний зөвлөлийн хурал Стандарт, хэмжил зүйн газрын хурлын танхимд болно. 
 
09:00 цагт: Мэргэжлийн боловсрол сургалтын салбарын шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааны нээлт Бишрэлт зочид буудалд болно.
 
09:30 цагт: Дэлхий дахинд Монгол улс ямар имидж, дүр төрхтэйгээр танигдах вэ, үүний тулд Монголын контент бүтээгчид төр, бизнесийн байгууллагуудтай хэрхэн уялдаа холбоотой нэгдсэн зохион байгуулалттай хамтран ажиллаж, эдийн засгаа хүчирхэгжүүлэх вэ гэсэн асуудлыг хөндөж хэлэлцэх зорилготой “Контент Саммит 2017” арга хэмжээ Тусгаар тогтнолын ордонд болно. 
 
10:00 цагт: Агаар орчны бохирдлыг бууруулах дэвшилтэт техник технологийг олон нийтэд таниулах зорилготой "Байгаль орчинд ээлтэй техник технологи" үзэсгэлэн худалдаа ХУД-ийн соёлын ордонд болно.

10:00 цагт: МҮХАҮТ -д "Ажлын хувцас, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл -экспо 2017 " үзэсгэлэн арга хэмжээ болно.
 
11:00 цагт: Цэргийн гавьяаны улаан тугийн одон гардуулна. Хаана: Цэргийн төв эмнэлэгт

11:00 цагт: Сангийн яамны "Чагдаржав" танхимд тус яамнаас Аудитын дүгнэлтийн талаар Мэдээлэл хийнэ.

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд
11:40 цагт: Оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөнөөс оффшорын хаалгыг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар нээнэ сэдвээр хэвлэлийн хурал хийнэ.
 
12:00 цагт: Ардын жүжигчин, кино найруулагч, зохиолч Г.Жигжидсүрэнгийн Монгол киноны түүхийн талаарх номын нээлт  Соёлын төв өргөөнд байрлах Театрын музейд болно. 
 
12:00 цагт: Монгол улсын Шадар сайдад Итали Улсын “Эдийн засгийн хөгжлийн газар”-ын дарга бараалхана.
 
14:30 цагт: Япон улсын Showa Holdings Co.,Ltd, Монгол улсын Nomadic Comics хамтран Бумбардай, Бонго баатруудын зохиолч зураач Н.Эрдэнэбаярын бүтээлүүдийг олон улсын зах зээлд гаргах хамтын ажиллагааны гэрээнд гарийн үсэг зурах ёслолын ажиллагаа Blue Sky зочид буудлын Topaz танхимд болно. 
 
17:00 цагт: Шинэ Үндсэн хуулийн хэлэлцүүлэг Монголын хүүхдийн ордонд болно. Тус хэлэлцүүлэгт Монголын нэр хүндтэй хуульчид, төр нийгмийн зүтгэлтнүүд оролцоно.
 
ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Боловсролын газар хамтран “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяныг зохион байгуулна. Хаана: ОУ-ын Улаанбаатар Их сургуулийн Хичээлийн А байрны 501 тоот. Холбоо барих 99136513
 

olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-04-06 08:19:53
    хурдан аваачээ тэнэг юм уу айгаад байгаа юмуу
  • Bi 2017-04-06 03:28:16
    Mongoo tor avaachee oilgomjtoi vum bishuu
  • ж 2017-04-06 02:37:53
    ил тод байхад шүүх нь мэдэхгүй байгаад байдаг. яах гэж улсад /шүүх/ гэж байдаг юм бэ. офшорчдыг намнах л хэрэгтэй