Сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны сургалт эхэллээ

Сонгуулийн ерөнхий хорооноос энэ сарын 5-7-ны өдрүүдэд Баянгол, Сүхбаатар, Баянзүрх, Багануур, Багахангай, Налайх дүүргийн төрийн албан хаагчдад зориулсан сургалт зохион байгуулж байна. Тус сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан албан хаагчид байнгын бус ажиллагаатай сонгуулийн ажилтны мэдээллийн санд бүртгэгдэн, сонгуулийн байгууллагад ажиллах боломжтой болох аж.

Өмнө нь Сонгуулийн ерөнхий хороо Сонгуулийн тухай хуулинд заасны дагуу төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдад сонгуулийн тухай хууль тогтоомжийн талаархи гэрчилгээ олгох сургалт зохион байгуулсан билээ. Тодруулбал, 2017 оны өнгөрсөн сарын 15-аас энэ сарын 3-ны өдөр хүртэлх хугацаанд 21 аймаг, нийслэлийн 3 дүүрэгт амжилттай зохион байгуулсан юм.

Г.Зул

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.