”Ниссан” лигийн бүх оддын тоглолт болно

МСБХ-оос зохион байгуулж буй “Ниссан” дээд лигийн тэмцээний бүх оддын тоглолт дөрөвдүгээр сарын 22-нд “Буянт Ухаа” спорт цогцолборт болно.

МСБХ-ны 55 жилийн ойн хүрээнд болох гэж буй дээрх тэмцээн нь дөрвөн жил завсарласны эцэст ийнхүү зохион байгуулагдах гэж байна.

Уламжлал ёсоор дээд лигийн тэмцээнд онцгойрч буй тоглогчдоос бүрдсэн шилдгүүдийн халз өрсөлдөөн, холын зайн шидэлтийн тэмцээн, цагирган дээрээс довтлох үзүүлбэр зэрэг үзэгчдийн хүсэн хүлээдэг тэмцээн болно. Мөн МСБХ-ны 55 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ ч явагдах аж.

МСБХ-ны дээд лигийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр энэхүү бүх оддын тоглолт 100 сая хол давсан төсөвтэйгөөр хэрэгжих гэнэ.

Сонирхуулахад бүх оддын тоглолтод баруун болон зүүн бүсээ төлөөлж 20 тоглогч оролцох бөгөөд тэдгээрийн зөвхөн статистикэд үндэслэн сонгон шалгаруулааас гадна, олон нийтийн сүлжээнд гурван өдрийн турш санал асуулга явуулахаар зэхэж байгаа аж.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • содон 2017-04-05 12:49:47
    маш их гое байдаг
    66.181.191.28
    Мэдэгдсэн Хариулах