Цагдаагийн алба хаагч нярай хүүхэд аварчээ
 

Дундговь аймгийн цагдаагийн алба хаагчид гэр хорооллын жорлонд төрж улмаар нүхэнд нь унасан нярайн амь насыг аварчээ. Тодруулбал өнгөрсөн сарын 30-ны өдрийн 08:25 цагт Цагдаагийн газрын 7059102 дугаарын утсанд иргэн М-ээс "Жорлонд хүн төрөөд хүүхдээ жорлонд унагасан байна" гэсэн дуудлага мэдээлэл иржээ.

Дуудлагын дагуу мөрдөн байцааагч, цагдаагийн дэслэгч Б.Даваадорж нь тухайн газарт шуурхай очиж түргэн тусламж болон онцгой байдлын аврах бүрэлдэхүүн ирэхийг хүлээж хугацаа алдвал нярай хүүхдийн амь нас хохирч болзошгүй нөхцөл байдлыг үнэлэн жорлонгийн гишгүүр модыг трубаагаар хөшиж авч, нүх рүү орж жорлонд унасан нярай хүүхдийг гаргаж, амь насыг нь аварч, яаралтай түргэн тусламжийн эмч нарт хүлээлгэн өгчээ. Эх, нярайн биеийн байдал сайн байгаа бөгөөд Нэгдсэн эмнэлгийн "Төрөх" тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • s 2017-04-05 11:59:03
    naad nohor cjni jiriin irgen bish ta bidniig toriin neriin omnoos hamgaalah avrah uureg holeesen alban haagch ajlaa l hiij bgaa hereg
  • Иргэн 2017-04-05 11:42:12
    Шээх гэж байгаад төрчихдөг юм байх даа. Хүн болох л хүүхэд байж
    202.9.41.8
    Мэдэгдсэн Хариулах