Нээлттэй өгөгдлийг хөгжүүлэх ажлын хэсэг хуралдлаа
Төрийн нээлттэй өгөгдлийг хөгжүүлэх ажлыг уялдуулан зохион байгуулах, чиглүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн анхдугаар хурал өнөөдөр Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд боллоо.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Ухаалаг засаг төслийн хүрээнд Нээлттэй өгөгдлийн орчныг бүрдүүлж, хөгжүүлэх зорилтыг тавин ажиллаж байгаа бөгөөд нээлттэй өгөгдлийн бэлэн байдлыг үнэлэх, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, хууль, эрх зүйн орчны болон бодлогын баримт бичиг боловсруулах зөвлөхийг ажиллуулж, нээлттэй өгөгдлийн нэгдсэн порталыг нэвтрүүлж, 2020 онд 1000 өгөгдлийн бүрдлийг порталаар дамжуулан түгээх юм. Эдгээр ажлыг хэрэгжүүлэхэд дээрх ажлын хэсгийн гишүүд хамтран ажиллаж, удирдан чиглүүлнэ.

Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 29-нд “Төрийн нээлттэй өгөгдөл” хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлгийн үеэр Ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэсэн зөвлөмж гарсан. Зөвлөмжийн дагуу ажлын хэсгийг өгөгдөл нийлүүлэгч гол гол яам, агентлаг, төрийн байгууллагууд, хэрэглэгч талаас МУИС, ШУТИС, Монголын программ хангамж нийлүүлэгчдийн холбоо болон  Монголын нээлттэй нийгмийн хүрээлэнгийн төлөөллийг оролцуулан байгуулжээ. Ажлын хэсгийн ахлагчаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ч.Даваажамц ажиллах юм.

Ажлын хэсгийн анхдугаар хурлаар төрийн нээлттэй өгөгдлийг хөгжүүлэх ерөнхий зураглалыг танилцуулж, нээлттэй өгөгдлийн бэлэн байдлыг үнэлэх, хууль, эрх зүй, бодлогын баримт бичиг боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлын даалгавар, ажлын хэсгийн ажлын төлөвлөгөөг хэлэлцэж, гишүүд санал солилцлоо. 

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.