Ирэх жилээс ЭЕШ-ынхариу шууд гардаг болно
Ерөнхий боловсролын сургуулиа дүүргж,  их дээд сургуульд элсэн суралцахыг хүссэн хүүхдүүд жил бүрийн зургаадугаар сард ЭЕШ өгдөг.  Харин тус шалгалтын хариу 14 хоногийн дараа гардаг билээ. Тэгвэл ирэх жилээс цоо шинэ технологи нэвтэрснээр сурагчид шалгалтын хариугаа тэр дор нь  авах боломж бүрдэх юм байна.

Тодруулбал  Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ хэлэхдээ “Элсэлтийн Ерөнхий Шалгалт (ЭЕШ)-ын дүнг 14 хоногийн дараа мэдээлдэг байсныг өөрчилж шалгалтын материалыг шалгуулагчдын өмнө засагч машинд засч, дүнг газар дээр нь шууд мэдээлэх "ШИЛЭН ТЕХНОЛОГИ" 2018 оноос нэвтэрнэ. Энэ технологийг нэвтрүүлснээр ЭЕШ-ын үйл ажиллагаа илүү нээлттэй, ил тод, шуурхай, шударга болно” гэлээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2017-04-05 14:17:53
    Хойтон үүнээ ярьсан нь дээ. өмнөх жил шиг болох вий.