29-р сургуулийн биеийн тамирын талбайд барилга барьж эхэлжээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 29-р тусгай дунд сургуулийг тойрсон асуудал дахин дэгдлээ. Тодруулбал өнгөрсөн шөнө тус сургуулийн биеийн тамирын талбайд “Кий пропертиз энд констракшн” компани барилга барихаар газар шорооны ажлаа эхлүүлжээ.  Дээрх компани Сүхбаатар дүүргийн эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн захиалгаар барилга барихаар болж  нийслэлээс газрын зөвшөөрлөө авчээ. 

Тус сургуулийн захиргааны зүгээс, барилга барих зөвшөөрөл олгосон Нийслэлийн засаг даргын 2016 оны А/857 тоот захирамжийг хүчингүй болгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа аж. Улмаар энэ асуудлыг шүүхээс шийдвэрлэх хүртэл барилгын ажлыг зогсоох тухай шаардлагыг барилгын компанид хүргүүлсэн боловч ийнхүү барилгын ажлыг эхлүүлсэн нь өнөөдөр эсэргүүцэлтэй тулгараад байна. 

Тус сургуулийнхны хэлж буйгаар сургуулийн газарт  Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын байрны барилга бариулахаар 2015 онд газар олгосон аж. Улмаар асуудал гарч эхлэхэд сургуулийнхан хандаж болох бүх холбогдох байгууллагуудад хандсан ч нэгээс нь ч хариу ирээгүй байна. Тэр ч бүү хэл салбар яамныхан нь ч тэдний асуудлыг авч хэлэлцээгүй аж.

Дашрамд дуулгахад өнгөрсөн оны 11-р сард мөн дээрх барилгын компани газар шорооны ажлаа эхлүүлэхээр тус сургуулийн хашаанд хамгаалалтын хашаа хатгасан билээ. Харин үүнийг  багш ажилчид, эцэг эхчүүд, сурагчдын төлөөлөл хүчтэй эсэргүүцсэнээр барилгын ажлыг түр хугацаанд зогсоогоод байсан юм. Тухайн үед барилгынхны ухсан нүхийг сурагчид өөрсдийн гараараа бөглөжээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Anu 2017-04-05 16:44:12
    Barilgiin companuud barilga barij ehlehdee dandaa shunuur ehleh yum. Hulgaich shinjtei.
  • ook 2017-04-05 08:47:49
    yana daa bagsh nar n hoorhii huuhduudiig deerelhene tor n orchniig n deeremdene . nogoo surguuli tsetserlegiin talbaid barilga bariulahgui gesen shiid yasan be
  • irgen 2017-04-05 08:29:49
    aimaar yumaa, iim yum hiihgeed l albaar zohiomol jujug taviad baisan yum bna l daa
  • Иргэн 2017-04-05 08:00:15
    Сэлбэ дэд төвд шинэ барилгыг барьж иргэдэд оиртуул үйлчилгээг Сургуулийн хашаанд биеийн тамирын талбайг үлдээх хэрэгтэй,
  • ХЭ ХЭ 2017-04-05 07:59:02
    ИЙМ Л ЮМ ХИЙХГЭЭД ХЭРҮҮЛ УРУУЛ БОЛЦГООГООД БАЙЖ ДЭЭ
  • Иргэн 2017-04-05 06:59:35
    Болиулаач ээ! Сургууль, цэцэрлэг нь хүүхэд чөлөөтэй гүйлдэх талбайтай байх ёстой. Хотын төв шиг бүү болгооч!