“Теранова” дэлгүүрийн тааз нурж, дөрвөн хүн бэртжээ
Өнгөрсөн амралтын өдөр Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин их дэлгүүр”-ийн  бэлэн хувцасны “Теранова” брендийн хувцасны тасгийн дүүжин тааз нурж унажээ. Үүний улмаас дэлгүүрээр үйлчлүүлж байсан хоёр  иргэн мөн тухайн үед ажиллаж байсан хоёр хүн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ.
 
Уг брэндийн хувцас борлуулдаг тасгийн 15х20 хэмжээтэй тааз нурсан байна. Осол гарсан шалтгаан нь “Номин фейшн” ХХК-ийн үйлчилгээний зориулалттай 1 давхар барилгын угсармал төмөр бетон нүхт хавтан хучилтад бэхэлсэн гипсэн дүүжин таазны төмөр рамыг стандартын дагуу угсраагүй, бэхэлсэн бэхэлгээг зориулалтын бус аргаар бэхэлсэн, чанарын шаардлага хангаагүй материал /тэлэгч боолт/ ашигласан. Энэ нь ашиглалтын хугацаанд олон тооны гэрэл дүүжилсэн, гипсэн таазны өөрийн жинг дийлэхгүй байсаны улмаас бэхэлгээ хэсгээрээ суларч унасан нь осол гарахад нөлөөлсөн гэдэг дүгнэлтийг  Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас гаргажээ.
 
Дашрамд дуулгахад, өнгөрсөн онд нэгдүгээр амаржих газрын мэс заслын өрөөний дүүжин тааз  мэс заслын үеэр нурж унасан хэрэг гарч байсан билээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2017-04-05 15:12:29
    бас л номин!
  • Батаа 2017-04-05 08:43:24
    Улаан баатар хот орчимд газар хөдлөх мөчлөг 3000 жилийн давтамжтай байдаг одоо болж байна гэж оросын эрдэмтэд зөвлөгөө өгсөн Барилгууд үүнд хэр бэлэн вэ
  • zochin 2017-04-05 07:48:00
    ГОМО МӨНХӨӨГИЙН БАЛАГ ДУУСАХГҮЙ
  • зоо зо 2017-04-05 06:23:15
    Эбэгийн толгой дээр ер юм унаж өгөхгүй юмаа. Жирийн иргэд л их хохирох юмдаа.
  • 123 2017-04-05 05:53:27
    бас л номин уу.