Хууль бусаар алт олборлож, онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийслэлийн прокурорын газраас мөрдөн байцаалтын өндөр хугацаатай, зарим удаашран шалгагдсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ. Тухайлбал,

 
  • Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсээс шалгасан "Яллагдагч У нар нь 2014-2015 онуудад Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт хууль бусаар алт олборлож, байгаль орчинд онц их хэмжээний хохирол учруулсан” гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 214 дүгээр зүйлийн 214.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр,
  • Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгасан "Яллагдагч З нар нь бүлэглэн 2010-2015 онуудад давтан үйлдлээр хуурч мэхлэн хүч хэрэглэх болон хүч хэрэглэхээр заналхийлэн, О нарын эмзэг байдлыг далимдуулан биеийг нь үнэлүүлж бусдад худалдаалсан, биеэ үнэлэхэд зуучлахыг байнга зохион байгуулсан” гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2.1, 113.2.3, 113.2.11, 124 дүгээр зүйлийн 124.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж,хянан шийдвэрлүүлэхээр тус тус шүүхэд шилжүүлжээ.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.