“Буянт-Ухаа 3” хорооллыг барина
ТОСК байгуулагдаж, энэ хүрээнд “Буянт-Ухаа 1”, “Буянт-Ухаа 2” хорооллыг барьж ашиглалтад оруулаад байгаа билээ. Тус хорооллуудыг  зорилтот бүлгийнхэнд хөнгөлөлттэй , үнэ  хямдаар худалдаж, заримыг нь түрээсийн орон сууц хэлбэрээр ашиглаж байгаа юм. Тэгвэл   “Буянт-Ухаа 3” хорооллыг барихаар яригдаж эхэлжээ.

Энэ талаар “ТОСК” ТӨҮГ-ын ерөнхий захирал Ж.Хичээнгүй "“ТОСК” бол барилгын компаниудыг оролцуулж төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг газар. “Буянт-Ухаа 2” хороололд дуусаагүй 18 барилгын ажил байгаа. Эхний ээлжинд энэ 18 барилгыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Цаашдаа “Буянт-Ухаа 3”, “Эко яармаг” хороолол, 7-р хороолол мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдэх ажлуудын бэлтгэл ажлыг хийж байна”  хэмээн ярьжээ.Түүний хэлснээр дээрх төслүүдийг хэрэгжүүлэх хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэчихвэл энэ жилдээ багтаан ажлыг эхлүүлэх юм аж. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2017-04-06 00:56:23
    Umnuh ni borlohgui baihad dahij ur tavij barih shaardlaga baihgui gedgiig avilgachdad oilguulaad uguh hun Mongold baina uu?