Баян-Өлгийд монгол хүүхдүүдийн эрх ноцтой зөрчигдөж байна

Хүний эрхийн үндэсний комиссоос 2016 оны Монгол Улсын хүний эрхийн нөхцөл байдлыг тусгасан 16 дугаар илтгэлийг УИХ-д өргөн барив. Энэ удаагийн илтгэлд хүүхдийн эрхийн хэрэгжилт, тэр дундаа хүүхдийн эрх, хамгааллын талаарх мэдлэг хандлага, хэлний цөөнх хүүхдийн сурч боловсрох эрх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн зарим асуудлыг тусгаснаас гадна төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрх, хувийн хэвшилд ажиллагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийг онцолжээ. Хүний эрхийн энэ удаагийн илтгэлээс хэлний цөөнх хүүхдийн асуудал анхаарал татав.
 

БАЯН-ӨЛГИЙН ХҮН АМЫН ДОЛООН ХУВЬ НЬ ДӨРВӨД, УРИАНХАЙ, ТУВА, ХАЛХ ЯСТНУУД


ХЭҮК-т хандаж буй иргэдийн өргөдөл гомдолд Баян-Өлгий аймагт амьдарч буй монгол угсаатан, тэр дундаа монгол хүүхдийн эрх, сурч боловсрох эрхийн асуудлыг хөндөх болжээ. Баян-Өлгий аймаг 100727 хүн амтай, тэдний 93 хувийг казахууд эзэлдэг бол үлдсэн долоон хувийг дөрвөд, урианхай, тува, халх ястан эзэлдэг. Тус аймагт нэг талаас хэл, соёл, зан заншлын өвөрмөц ялгаа бүхий казах, тува үндэстэн, нөгөө талаас энэхүү өвөрмөц соёлын дунд угсаа гарал, хэл, соёлын ялгаа бүхий халх, дөрвөд, урианхай зэрэг ястан зэрэгцэн оршиж буй гэсэн үг. 2016 оны байдлаар тус аймагт буриад 652, дөрвөд 996, тува 1393, урианхай 5340, халх ястан 1138 хүн оршин сууж байна. Эдгээр цөөнх иргэдийн ирээдүй хойч болсон хүүхдүүдийг анхааралдаа авч эрхийг нь ярьж байсан тохиолдол аль ч төвшинд өнөөг хүртэл үгүй.

Энэ үндэслэлээр ХЭҮК-оос НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр “Бүх нийт боловсролын төлөө ” иргэний нийгмийн үндэсний эвсэлтэй хамтран өнгөрсөн онд Баян-Өлгий аймаг дахь хэлний цөөнх хүүхдийн сурч боловсрох эрхийн хэрэгжилтэд судалгаа хийжээ. Өөрөөр хэлбэл, Баян-Өлгий аймагт амьдарч буй угсаа гарал, хэл, соёлын хувьд ялгаатай, хэлний цөөнх болох халх, дөрвөд, урианхай, тува ястны хүүхдийг онцолсон байна. Судалгаанд Баян-Өлгий аймгийн Өлгий, Булган, Буянт, Цэнгэл, Алтанцөгц гэсэн таван сумын 693 хүнийг оролцуулжээ.
 

ХЭЛНИЙ ЦӨӨНХ ГУРВАН ХҮҮХЭД ТУТМЫН НЭГ НЬ ЦЭЦЭРЛЭГТ ЯВДАГГҮЙ


Баян-Өлгий аймгийн ИТХ-ын 2014 оны 51 дүгээр тогтоолоор “Хос хэлээр сургалт явуулдаг сургуулийн сургалтын талаар баримтлах аймгийн бодлого, чиглэл”-ийг баталж, хичээлийн агуулгыг төлөвлөсөн ч амьдрал дээр хэрэгжиж чадалгүй, хэлний цөөнх хүүхдүүд эх хэлээрээ сурч боловсрох эрх нь зөрчигдсөөр иржээ. Судалгаанд хамрагдсан зорилтот бүлгийн суралцагчдын 62.8 хувь, хяналтын бүлгийн 61.8 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан байхад үлдсэн хувь нь хамрагдаж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, асуулгад оролцсон гурван хүүхэд тутмын нэг нь сургуулийн өмнөх боловсрол эзэмшилгүйгээр сургуульд суралцаж байна. Үүний шалтгаан нь баг, сумын төвөөс алслагдсантай холбоотой ч үр дүнд нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй, монгол хэл мэдэхгүй суралцагчид сургуульд орохдоо монголоор мэндэлж чадахгүй, энгийн үг хэллэг ойлгохгүй байх нь элбэг байдаг аж. Тиймээс энэ хүүхдүүдэд эхний ээлжинд монгол хэл заах хэрэгтэй болдгоос сургалтын хоцрогдол үүсч эхэлдэг нь судалгааны явцад тогтоогджээ.

Судалгаагаар хос хэлээр /казах, монгол/ суралцахад тулгардаг бэрхшээлийн талаарх асуулгад хамрагдсан зорилтот бүлгийн хүүхдийн 61.7 хувь нь ярихад, 55.1 хувь нь багштайгаа ойлголцоход, 51.4 хувь нь бичихэд,  41.1 хувь нь сонсоход, 34.6 хувь нь уншихад, 11.2 хувь нь ангийнхантайгаа ойлголцоход бэрхшээл тулгардаг гэж хариулсан байна. Үүний жишээ бол монгол хэлээр сайн ярьж чаддаггүй казах багш монгол хүүхдүүдтэй бараг харьцдаггүй, үүнээс үүдэн хүүхдүүд багшаасаа хичээлийг тодруулж, дэлгэрүүлж асуух боломжгүй болдог байна.
 

БАЯН-ӨЛГИЙД ТӨРИЙН АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЭР СУРГАЛТ ЧАНАРТАЙ ЯВАГДАХГҮЙ БАЙНА


Судалгааны багийнхан Баян-Өлгий дэх хэлний цөөнх хүүхдийг сурч буй нөхцөл байдлаас үндэслэн тус аймагт төрийн албан ёсны хэлээр сургалт чанартай явагдахгүй, хэлний цөөнх хүүхэд зонхилох бүлгийн хэлийг мэдэхгүйн улмаас ангийнхан, үе тэнгийнхэнтэйгээ харилцахад бэрхшээл учрах, хичээлийн заавраа бүрэн ойлгохгүй учир бусдаас сурлагаар хоцрох, үе тэнгийнхэн хоорондоо бие биенээ үндэс угсаа, хэлээр ялгаварлан гадуурхах хандлага түгээмэл байна гэж дүгнэжээ. Мөн зонхилох бүлгийн хүүхдүүдтэй хамт дотуур байранд амьдарч байгаа хэлний цөөнх суралцагчийн хувьд анги дэвших тусам сургуулийн багш, ажилтан, үе тэнгийнхний зүгээс ялгаварлан гадуурхах, зодох, шийтгэх, дээрэлхэх үзэгдэл улам нэмэгддэг гэж бүлгийн ярилцлагын үеэр онцолсон нь анхаарал татаж байна.

Тодруулбал, судалгаанд хамрагдсан зорилтот бүлгийн 10 суралцагч тутмын зургаа нь өөр үндэс угсаа, хэлний ялгаанаас болж сургууль дээрээ ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртөж байсан гэжээ. Хэлний цөөнх сурагчдын ярьснаар казах хүүхдүүдээс илүү казах багш нарыг ялгаварлал илүү байдаг. Жишээ нь казах, монгол хоёр хүүхэд маргалдлаа гэхэд хэнийх нь буруу байх нь хамаагүй, үргэлж л монгол хүүхдийн буруу болж таардаг. Багш нар, сургуулийн удирдлагууд яаж ийж байгаад л монгол хүүхдийн буруу болгочихдог гэж ярьсан тохиолдол ч байна.
 

ЗАСГИЙН ГАЗРААС ДАРААХ АРГА ХЭМЖЭЭ АВАХЫГ ШААРДЖЭЭ


Хүүхдийн сурч боловсрох, хэл ус, үндэс угсаа, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхахгүй байх эрхийг Монгол төдийгүй дэлхий дахинаа тунхаглан зарласан. Гэвч хүүхдүүд халх, дөрвөд, тува, урианхай ястан болж төрснөөсөө болж эх орондоо нүд үзүүрлэгдэн, сурч боловсрох эрхээ эдэлж чадахгүй байгаа нь харамсалтай. Тэд хэн ч, ямар ястан ч бай Монгол Улсад эрх тэгш амьдрах, хайрлуулах, сурч боловсрох эрхтэй. Энэ ч үүднээс ХЭҮК-оос Засгийн газраас Баян-Өлгий аймгийн алслагдсан, хэл, соёлын ялгаатай бүлгийн тусгай хэрэгцээ онцлогийг харгалзан үзэж арга хэмжээг авахыг шаарджээ. Тодруулбал,  аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсрол олгох монгол цэцэрлэггүй байгаад дүгнэлт хийж, бодлогын болон зохион байгуулалтын арга хэмжээ авах, хэлний цөөнх хүүхдийн сургууль, боловсролд зориулан тусгайлан төсөв хөрөнгө гаргаж, аж төрж буй нутаг орондоо анги дүүргэлт харгалзахгүйгээр, эх хэлээрээ суралцах боломжийг бүрдүүлэх. Улмаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас Төрийн албаны зөвлөлтэй хамтран боловсролын салбарт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын хэл, соёлын ялгаатай бүлгийн хүмүүстэй харилцах мэдлэг, ур чадвар, хандлагыг шалгаж, шаардлагатай ур чадварыг эзэмшүүлэх, аймгийн Боловсролын газар хэлний цөөнх бүхий сургууль бүрт угсаатны байдлаар судалгаа хийж, хүүхэд нэг бүрийн хөгжлийн явцыг хянах, мэдээллийн сан бүрдүүлэх, хүүхдийн гомдлыг алагчлалгүйгээр, шударгаар шийдвэрлэх, ялгаварлан гадуурхалтыг хөхиүлэн дэмжиж буй аливаа үйлдлийг таслан зогсоох, ёс зүйн алдаа гаргасан, хүүхдийн эрх зөрчсөн этгээдтэй хариуцлага тооцдог байх шаардлагатай байна гэжээ.

Зууны мэдээ
Б.Энхзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • JASMIN 2018-11-23 17:31:30
    Үүнд төрийн бодлого хэрэгжүүлж чадаагүй бид өөрсдөө буруутай юм. Цэцэрлэгт хэлд орохоос нь эхлээд 12-р анги төгстөл нь бүх багш нь халх монгол багш байх ёстой....
  • 1 2017-11-03 03:39:36
    Халх үндэстэн гэдэг биш билүү. Одоо бүр ястан гэдэг болоо юу.
    • С.Бямбадорж 2019-09-29 15:50:33
      Монгол үндэстэн гэдэг. Халх буриад гэдэг чинь угсаатны бүлэг шүү дээ. Ястан гэдэг ойлголтыг шинжлэх ухаанаас шахагдаж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.
  • иргэн 2017-04-05 07:33:05
    БӨ-д казакууд нь бүх эрх мэдлийг авчихсан.бусад хүсүүсээ ил далд шахаж дарамталдаг зүйл байгаа.Түүнээс болж нөгөөдүүл нь зугатаж явсаар казаоууд дангаараа ноёрх...
  • казах иргэн 2017-04-05 06:30:16
    За худлаа юм бичээд яс хаяад яах билээ дээ. Булганд нэг бригадад байгаа 2-3 уранхай хуухэдэд цэцэрлэг барьж огохгуй биз дээ. Бодоод уз дээ.
  • !!!!!!!!!! 2017-04-05 06:17:53
    Mongol hel bol Toriin alban esnii hel ali ch aimag yamar ch yastan bai yamar ch hel soeltoi bai Mongol heleer buh uil ajillagaa yawagdah estoi UUniig medej aw !...
  • Зочин 2017-04-05 04:59:35
    Энэ мэдээ зүгээр л монгол казах ард түмний хооронд гал асаасан үндсэрхэг хүний бичсэн ьэдээ байна
  • Зочин 2017-04-05 04:36:39
    Муухай үндэс угсааны ялгаа гаргадаг хүмүүс байна лэ Баянөлгий аймаг энэ бүгдийг таслан зогсоох хэрэгтэй
  • irgen 2017-04-05 03:47:17
    Avilgachid hasguudiig uugshuulj mongol undestniig doromjilj baina.
  • erguu hasguud  2017-04-05 03:12:57
    urianhaichuudiin nutag deer amidarch baij hasguud denduu davarch bainaa, henii gazar deer amidarch baigaa yum. toriin alban yosnii heliig ingej bolohgui.
  • Pee 2017-04-05 03:01:57
    Mongol ulsiin alban yosnii heleer hicheel zaah, undestnii tsuunhiin heliig tusgai programaar zaah gesen shaardlaga zasgiin gazar bolovsroliin yaamand hurguuleh ...
    • hotgoid mongol 2017-04-05 04:26:09
      Төр засгийн бодлого гэж байна уу Монгол багш нараар заалгаж болдоггүй юм уу Монгол цэцэрлэг сургууль нэмж байгуулмаар юм удахгүй 50 жилийн дараа 500 000 хүнтэй ...
      • hotgoid mongol 2017-04-05 04:28:48
        болж салан тусгаарлана гэнэ биз нэг улсын иргэн байж үндэсрхэг үзэл гаргах байдал нь хэтэрсэн аймаг бн. Сири шиг болно биз Төр засаг яаралтай арга хэмжээ аваач ...
        • hotgoid mongol 2017-04-05 04:37:52
          Төрийн эрхэнд гарсан мануухайнуудаа улсыг улс шиг аваад явж чадахгүй бол ажлаа өгөөч ээ Социйн үед Улс төрн товчооны 10 хан хүн улсыг УЛС шиг удирдаж эх орондо...