Тусгай сургуулийн сурагчдад бэлгийн дарамт учруулдаг уу
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 29-р тусгай дунд сургуулийг тойрсон асуудал  хурцдаж эхлээд байна. Өнгөрөгч долоо хоногт тусгай сургуулийн сонсголын бэрхшээлтэй  10 орчим сурагч сургуулийнхаа багш нарыг дохионы хэлийг сайн эзэмшээгүй тэр ч бүү хэл хичээлээ дохионы хэлээр заадаггүй хэмээн шүүмжилж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан. Энэ үеэр сурагчид жирийн хүүхдүүдийн адил чанартай сайн боловсрол эзэмшихийг хүсэж буйгаа хэлж байсан билээ.



Мөн жагсаалын үеэр сурагчид нэгэн ноцтой зүйл ярьсан нь хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын биед багш нар нь хүрч үснээс нь зулгааж, цохьсон тухай хэлж байсан юм. Харин эдгээр хүүхдүүдийн жагсаалын дараахантай тус сургуулийн А гэх сурагч хэвлэлд ярилцлага өгч сургуулийнх нь найзууд бэлгийн дарамтад өртөж байсан тухай ярьжээ. Тэрбээр хэлэхдээ “Нэр бүхий 2-3 эрэгтэй багш завсарлагаан болгоноор, хичээл орж байхад хүүхдүүдийн нүдэнд эмэгтэй сурагчдын хүрэх ёсгүй газар нь хүрдэг. Бас өглөө очоод ангиа цэвэрлэхээр хогийн савнаас хэрэглэсэн бэлгэвч байнга гардаг” хэмээн ярьжээ. 
 
Тэгвэл уг асуудалтай холбогдуулан  өчигдөр 29-р сургуулийн багш, удирдлагууд өмгөөлөгчийнхөө хамт хэвлэлийн бага хурал зарлаж, тайлбар өглөө. Энэ үеэр сургуулийн багш нарыг өмгөөлж байгаа өмгөөлөгч Г.Батбаяр “Дөрөвдүгээр сарын нэгэнд  сайтад бичсэн шиг асуудал огт болоогүй. Гэмт хэрэг гарах орчин нөхцөл энэ сургуульд байхгүй. Тус сайтын сэтгүүлч нь хөгжлийн бэрхшээлтэй, Иргэний хуулийн 18-р зүйлд заагдсан эрх зүйн бүрэн чадамжгүй этгээдээс ярилцлага авч, үүнийгээ орон даяар тарааж хэвлэн нийтэлж байгаа нь бусдыг гүтгэх, доромжлох гэмт хэргийг үйлдэж байна гэж үзэн цагдаагийн газар хандахаар болсон” гэлээ. Харин энэ үеэр тус сайтын сэтгүүлч Б.Уранцэцэг өөрийн утсанд хурааж авсан яриаг сэтгүүлч нар болон сургуулийн багш ажилчдад баримт болгож сонсгосон юм. Утсан дээр хурааж авсан ярианд “Завсарлагаа болгоноор, илэх гэх мэт бэлгийн дарамт үзүүлдэг 2,3 залуухан эрэгтэй багш нар байдаг” гэж байлаа.



Харин уг бичлэгийг сонсоод тус сургуулийн сургалтын менежер Д.Алимаа “Бид зүгээр нэг хүний ярьсан яриаг баримт болгож итгэж чадахгүй. Бидэнд дохионы хэлээр тайлбарлаж буй дүрс бичлэг хэрэгтэй” гэлээ. Гэхдээ энэ мэдээлэл огт худлаа гэдгийг багш нар нотолж чадахгүй байлаа. Уг хүүхдэд хэлмэрчилж өгсөн багш хэвлэлийн хуралд оролцохгүй гэдгээ мэдэгджээ.

Мөн тус сургуулийн нийгмийн ажилтан Р.Буянжаргал хэлэхдээ, "Гуравдугаар сарын 27-нд сурагчид багш нар дохионы хэлээр хичээл заахгүй байна гэсэн шаардлага ирүүлсэн. Манай сургууль дээр боловсролын комиссоос шалгалт ирж ажилласан. Хариу нь хараахан гараагүй байгаа. Манай сургууль, дотуур байрны орчин бүрэн камержсан.Сургалтын үйл ажиллагаа кабинетын системээр явагддаг. Сэтгэл зүйч, нийгмийн ажилтан нар сургалтын үйл явцад байнга хяналт тавьж ажилладаг. Иймээс сургуулийн орчинд ийм бусармаг үйл явдал болоогүй, болох ч үндэс байхгүй. Бид хуулийн байгууллагад шалгуулахад бэлэн байна.  Үүнийг бол хууль хяналтын байгууллагынхан тогтооно" гэлээ.

Хэвлэлийн бага хурлын үеэр багш нар тухайн сурагчийн ярьсан маш ноцтой эрүүгийн хэрэг байж болзошгүй зүйлийг эрс үгүйсгэж, зөвхөн өөрсдийгөө өмөөрсөн тайлбар хийж байсанд дургүйцэх хүн олон байсан юм. Учир нь хүүхдийн ярьсан зүйлийг нягталж, шалгаж үнэн мөнийг олохыг хичээхийн оронд зөвхөн өөрсдийгөө хамгаалаад өмгөөлөгч хүртэл авч, хэвлэлийн хурал зарласанд олон нийт дургүйцэж байна. 

Боловсролын яамнаас 29-р сургуульд шалгалт хийж байгаа ч одоогоор дүгнэлт гараагүй байгаа. Тус сургуульд 340 гаруй сурагч суралцдаг. Тэдний 140 нь эрэгтэй, эмэгтэйгээр хуваагдан дотуур байранд амьдардаг юм байна. 

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ah 2017-04-05 20:13:40
    Shalgah,mordoh ni zob
  • ЗОЧИН 2017-04-05 06:24:52
    29-Р СУРГУУЛИЙН БАГШ НАР ЖИРИЙН СУРГУУЛИЙН БАГШ НАРААС 30-40 ХУВИАР ИЛҮҮ ЦАЛИН АВДАГ. ЭНЭ ТАЛААР МЭДДЭГ ХҮН БАЙНА УУ? ЕРӨӨСӨӨ ЯРИХГҮЙ ЮМ. ЭД НАРЫГ ХҮҮХДҮҮДЭЭ СА...
  • zochin 2017-04-05 03:20:23
    yun davarsan yum be, huniig hel yariaguigeer n dalimduulj belgiin daramt uchruulna gedeg chin, ter eregtei bagsh nart eruu uusgeh heregtei.
  • зрчин 2017-04-05 02:35:40
    Монголчууд бүгдээр ийм хэлгүй болвол жагсаал хийсэнч чимээ аниргүй юм даа.