“Эрчим” клуб хожигдлоо /ВИДЕО/
“Хүрхрээ” үндэсний дээд лигийн аварга “Эрчим” клуб Азийн Хөлбөмбөгийн Холбооны “AFC cup” тэмцээний хоёр дахь тоглолтоо өнөөдөр БНАСАУ-ын  “Кигванча” багтай хийлээ.

“Эрчим” клуб  тоглолтын эхнээс илүү тоглолтыг үзүүлэн хэд хэдэн аюултай довтолгоо өрнүүлсэн ч амжилтыг эс олов. Харин “Кигванча” багаас 40 дэх минутад Ким Ёон Ил тоглолтын эхний гоолийг оруулав. Нутаг дээрээ түрүүлж гоол алдсан “Эрчим” үр дүнг эргүүлэх даалгавар тулгарсан үед “Кигванча” багийн төвийн хамгаалагч Ри Тон Ил ашигтай довтолгоог санаатайгаар гар хүрэн зогсоож, хоёр дахь шар хуудсаа хүртсэнээр талбайг чөлөөлсөн юм.

Хоёрдугаар үе эхлэхэд “Эрчим” илүү боломжтойгоор талбайд гарсан ч шийдвэрлэх үеийн дөнгөж эхний минутад хамгаалагч Г.Төгөлдөр өөрийн хаалганд гоол оруулж, өрсөлдөгчдөө давуу байдлыг олгов. Улмаар нэмэлт цагт эхний гоолын эзэн Ким Ёон Ил мөргөж гоол оруулснаар тооны харьцааг 0:3 болгож, эцсийн цэгийг тавилаа.

Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцдог БНАСАУ-ын хүчирхэг багуудтай хүндхэн тоглолтуудыг хийж буй “Эрчим” клуб ирэх сарын 17-ны өдөр “04 сарын 25” багийн нутагтаа хүлээн авна. Харин хэсгийн сүүлийн тоглолтоо тавдугаар сарын 31-нд хойд БНАСАУ-д зочлон “Кигванча” багтай тоглох юм.
 





Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.