Шөнийн тарифын хөнгөлөлтөд 150 мянга орчим хэрэглэгч хамрагджээ
Засгийн газрын хуралдаанд эрчим хүчний салбарын харьяа үйлдвэр, аж ахуйн нэгжүүд өнгөрсөн өвлийн их ачааллыг хэрхэн давсан талаархи мэдээллийг салбарын сайд П.Ганхүү танилцууллаа.

Түүний танилцуулснаар хүйтний эрч эрс нэмэгдэж, өвлийн оргил ачааллын үед эрчим хүчний салбарынхан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин, үндсэн болон туслах тоноглолуудад үзлэг, шалгалт хийн, бэлэн байдлаа ханган ажиллажээ. Мөн Улаанбаатар хотын удаан жилийн насжилттай, шугам хоолойны хана нимгэрч муудсан дулааны найман магистраль шугам, Дарханы төв магистраль шугам сүлжээнд гарсан гэмтлийг шуурхайн засч хэвийн горимд оруулсан байна.

Мөн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Засгийн газраас  нийслэлийн гэр хорооллын айл өрхийн цахилгааны тарифыг хөнгөлөхөд нийт 150 мянган орчим хэрэглэгч хамрагдаж,  шөнийн тарифт тоолууртай 108 мянган хэрэглэгч 100 хувийн, 40 орчим мянган хэрэглэгч 50 хувийн үнэ тарифын хөнгөлөлт эдэлжээ.

Түүнээс гадна Засгийн газар “Багануур”, “Шивээ овоо” компанид 20 тэрбум төгрөгийн төсвийн зээлийг ондоо багтаан эргэн төлөх нөхцөлтэйгөөр олгосноор нүүрсний аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, өвөлжилтийн бэлтгэлээ хангахад томоохон дэмжлэг болсон байна.

Дашрамд дурдахад, Манай улс өнөөдрийн байдлаар дотоодын эх үүсвэрүүдээс 3063,0 сая кВт.цаг, импортоор 657,0 сая кВт.цагийн эрчим хүч хэрэглэж байгаа юм.
 olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.