Монголбанк 12 сая ам.доллар худалдаж авлаа
Арилжааны банкууд Төв банкинд 2434.25 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 2.2 сая ам.доллар худалдан авах, 2443.81 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 14.7 сая ам.доллар худалдах санал ирүүлжээ.

Мөн 350.94 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 18.0 сая юань худалдан авах санал ирүүлсэн байна. Харин Монголбанк энэ удаагийн дуудлага худалдаагаар 12.0 сая ам.долларыг 2444.00 төгрөгийн хаалтын ханштайгаар худалдаж авлаа.

Түүнээс гадна банкууд 1.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлжээ. Гэвч Монголбанк энэ удаагийн дуудлага худалдаагаар саналыг биелүүлээгүй байна.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.