Газрын маргаантай асуудлаар тайлбар авах хэлэлцүүлэг зохион байгууллаа
Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан өнөөдөр газрын маргаантай холбоотой асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Баянзүрх дүүргийн  11 дүгээр хорооны 9, 10 дугаар хэсгийн 182 өрх айлын газрыг дайруулан Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэл 20.9 км зав тавих болсон тул дээрх өрх айлыг нүүлгэснээр газрын гэрчилгээгүй өрх нь нөхөн олговор хүртэхгүй, хохироход хүрч буй юм байна. Тиймээс 9, 10 дугаар хэсгийн өрх айлуудын төлөөлөл 20 гаруй иргэнийг сонсох, холбогдох байгууллагын албан тушаалтнуудыг байлцуулан талуудаас тайлбар авах, тайлбарт үндэслэн маргаантай асуудлаар шийдэлд хүрэх зорилго бүхий хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.

УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн тойрогт дээрх өрх айлууд харъяалагддаг бөгөөд арга мухардахдаа тойргоос сонгогдсон гишүүндээ хандаж байна хэмээн иргэд тайлбарлав.

Иргэд “2017 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэл 20.9 км зав тавих болсон тул газар чөлөөлөх захирамж өгсөн. Өмнө нь өөр газраар зам тавих байснаа өөрчилж, бидний газрыг дайрууллаа, энэ газар дээрээ 10 гаруй жил амьдрахдаа газрын гэрчилгээ хөөцөлдсөн ч авч чадаагүй, аж ахуйн нэгж, компаниудад бол га га-гаар нь өгдөг” гэж ярив.

Харин холбогдох байгууллагын албан тушаалтнууд ундны усны эрүүл ахуйн бүсэд байдаг учир газрын гэрчилгээ олгох боломж байдаггүйг тайлбарласан.

Төгсгөлд нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан иргэдийг ямар ч тохиолдолд хохиролгүй, нүүлгэн шилжүүлж өөр газар суурьшуулах, бололцоотой хэсэгт нь газрын маргааныг арилгах гэхчлэн асуудлаар Улаанбаатар хотын удирдлага, Засгийн газарт хандан шийдвэр гаргуулахаа хэлснээр хэлэлцүүлэг өндөрлөлөө.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2017-04-11 16:11:43
    MAN zasag barij baixdaa xotiin gazriig zaraad duusgachixsan tul Bat zandan ger xoroololin gazriin asuudliig zoxishuulj baigaa ym baix daa.