Төрийн албан хаагчийг улс төрөөс хараат бус болгох шаардлагатай гэв
 “Төрийн албаны эрх зүйн шинэтгэл ба тулгамдсан асуудлууд” хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо. Төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байдлыг хангаж, ашиг сонирхлын зөрчил болон намын үйл ажиллагаанаас ангид болгох нь УИХ, Засгийн газар болон холбогдох бусад байгууллагуудын нэн тэргүүний үүрэг гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан хэлэлцүүлгийн нээлтийн үеэр онцлов.

Төрийн албаны тухай хууль нь  2002 онд батлагдсанаасаа хойш нийт 40 удаа нэмэлт, өөрчлөлт орсон боловч зарчмын өөрчлөлтгүйгээр өнөөдрийг хүрчээ. Төрийн албаны шинэтгэл сүүлийн 7 жил гаруйн хугацаанд яригдаж, төрийн албаны хуулийн олон ч төсөл боловсруулагдсан байдаг байна.  

Өнөөдрийн байдлаар гэхэд Улсын Их Хурлын гишүүдийн өргөн мэдүүлсэн Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал хэлэлцэхээр бэлтгэж байгаа билээ.

Эрдэм шинжилгээний бага хуралд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо үг хэлсэн юм. Тэрбээр албан хаагчийг намын харъяаллаар ажлаас чөлөөлөх, томилдог нь төрийн албаны тогтвортой байдлыг алдагдуулж байгааг илтгэлдээ онцолж байсан юм.  Мөн төрийн дээд байгууллагууд бүтцийн өөрчлөлт хийх нэрийдлээр төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлдөг байдлыг зогсоох, улс төрөөс хараат бус болгох шаардлагатай гэдгийг дурьдсан юм.

Бага хуралд оролцсон эрдэмтэн судлаачид төрийн албанд мэргэшсэн чадварлаг боловсон хүчнүүд цөөрч байгаа явдал нь үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул учруулж болзошгүй нөхцөлд хүргэх эрсдэл бийг онцолж байв.

Мөн иргэдийн дунд явуулсан судалгаагаар 27 хувь нь төрийн албан хаагчид авлига авдаг, 60 гаруй хувь нь авлига авсан албан тушаалтандаа хариуцлага тооцож чадахгүй байна гэх хариулт өгчээ. Тиймээс авлига хээл хахуультай хатуу тэмцэж, хуулийн хариуцлагыг чангатгахгүй бол ирээдүйд Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх магадлалтай гэдгийг оролцогчид онцоллоо.
 

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin  2017-04-05 01:26:20
    zuv sanaa baina yariad baigaa mortoloo agil deer hudalaa bolood baina daa hezee manai uls huuli duremee bieluuldeg boloh boloo
  • Jiriin negen mongol 2017-04-04 23:10:51
    Zuv zuv ene huuliig olon udaa oruis lh olon ch udlaa butsaj bsan shig
  • Иргэн 2017-04-04 15:48:13
    Төрийн албан хаагчдыг ажиллуулах хууль дүрэм нь муудаагүй, хуулиа хэрэгжүүлдэгггүйд л хамаг учир байгаа юм. Бөөн хуйвалдаан, арын хаалга
  • zochin 2017-04-04 11:17:55
    hudlaa shte bayachuuliin ohiduud darga naryn bandi nar l toroor duuren bn daa