Хууль бус ТУЗ цагдаагийн хамгаалалттай хуралдаж байна
Өчигдөр Улаанбаатар хот дахь “Эрдэнэт” үйлдвэрийн төлөөлөгчийн газарт хууль бусаар бүрдсэн ТУЗ анхны хурлаа хийсэн. Уг хурлаар Эрдэнэт үйлдвэрийн бүтэц, дарга нарын хангамжийн асуудлыг хэлэлцэж эхэлсэн юм. Гэвч хэвлэлийнхэн ТУЗ-ийн гишүүдийг хууль бусаар томилогдсон, Улсын бүртгэлийн газар хуулиа биелүүлэхгүй эзэмших эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулсан зэрэг асуултанд хариулт авахаар тус байгууллагад очсноор ТУЗ-ийн хурал тасалдсан юм.
 
Тэгвэл өнөөдөр Эрдэнэт хотноо үйлдвэрийн захиргааны байранд ТУЗ хурлаа үргэлжлүүлж байна. Төвийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаас зугтаж, ийнхүү Орхон аймагт очиж хуралдахын учир юу байв. Энэ мэдээллийн араас сурвалжлахаар очсон сэтгүүлчдийг нэвтрүүлэлгүй, цагдаа хүчний хамгаалалт аваад байгаа тухай тэд мэдээлж байна. Төрийн мэдэлд зуун хувь шилжсэн “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд иргэдээс юуг ингэтлээ нууцалж байна вэ. “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчид уг хурлын шийдвэрийг түгшин хүлээж байгаа аж. ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн “Эрдэнэтэд бүтцийн өөрчлөлт хийнэ” гэдгээ өчигдөр хэвлэлийнхэнд хэлсэн. Мөн Д.Дэмбэрэл гишүүн “шалгалтын дараа өөрчлөх солих зүйл байхыг үгүйсгэхгүй” гэж мэдэгдсэн. Харин ТӨБЗГ-аас төрийн өмчит компаниудад хийсэн шалгалтын үеэр Эрдэнэт үйлдвэрийн захирлыг хамгийн өндөр цалин авдаг хэмээн шүүмжилж байсан.
 
Гэвч тэрхүү шалгалтын дүнг хэлэлцэж, өөрчлөхгүй байсаар өнөөдрийн хуралтай золгож байгаа юм. Мөн Х.Бадамсүрэн захирал орон тооны бус долоон зөвлөхтэй гэх мэдээлэл бий. Энэ хурлаар удирдлагын аппаратыг хэрхэн бүрдүүлэх албан ёсны хариу гарах учиртай. Харамсалтай нь ТУЗ-ийн хурлын талаар ямар нэг мэдээлэл өгөхгүй нууцалсаар байна.


 
Ш.Даваа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-04-05 08:51:34
    илүү үг , худал ярьдаг хүмүүс их болсон юм чинь нуух нь зөв дөө
  • зочин 2017-04-04 10:55:51
    нуухгүй бол буруудах гээд байгаа юм уу
  • Дарс 2017-04-04 09:59:15
    ТӨР ӨӨРӨӨ ДЭЭРЭМЧИН БОЛЖЭЭ. ҮНДСЭН ХУУЛИАР ОЛГОГДСОН ХУВИЙН ӨМЧ РҮҮ ШУУД ХАЛДАЖ ДЭЭРЭМДЭВ. ОУ шүүхээр буруутай нь тогтоогдвол хэн хариуцлага хүлээх вэ.