МҮЭХ-ноос Засгийн газар, улс төрийн намуудад мэдэгдэл хүргүүлжээ
МҮЭ-ийн холбооноос Засгийн газар, улс төрийн намуудад хандаж дараах мэдэгдлийг энэ сарын 4-ний өдөр хүргүүлээд байна. Тус мэдэгдэлд иргэдийг улс төрийн намын харьяаллаар нь ялгаварлан тэдний хөдөлмөрлөх болон  үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчих явдал сүүлийн 27 жилийн хугацаанд үргэлжилж байна. Сонгуулийн үр дүнгээр эрх баригч болсон Улс төрийн нам нь Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчлөх болгондоо ажил үүргээ хуулийн дагуу хэвийн гүйцэтгэж байгаа төрийн мэргэшсэн албан хаагчдыг халж сольсоор байна.

Төрд итгэх иргэдийн итгэл илт суларч, нийгмийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байна. Улс төрийн үзэл бодлоор нь далимдуулан хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, ажилгүй, орлогогүй болгож байгаа энэ байдал нь нийгэмд цөхрөл, бухимдлыг бий болгож, иргэдийг амь нас, эрүүл мэндээрээ хохирох болон төрийн албаны тогтвортой үйл ажиллагаа алдагдахад хүргэж байна.

Иймд намын гишүүнчлэлээр нь төрийн албан хаагчдыг халж өөрчлөхгүй, ахмад, залуу үе, эмэгтэйчүүдийг улс төрийн үзэл бодол, намын харьяаллаар нь хуваан талцуулахгүй байх, тэднийг эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө гэсэн нэгэн зорилгын доор хамтран ажиллаж, зохистой хөдөлмөрлөх нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авахыг мэдэгдэж байна хэмээн дурджээ.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хуц 2017-04-04 09:53:40
    Сонгуулийн луйвараар ялсан МАН Засгийн газрын бүтэц гэдэг нэрээр төрийн албыг төрлийн алба болгож халаа солио хийснээс хүний амь эрсдэж байна.
  • 0 2017-04-04 08:15:20
    Zub sedeb bna zmarchihguyl bol ard tumen ajillagsad aidas huidestee l bna