Амьжиргааны түвшин тогтоох судалгааг 170 гаруй мянган өрхөд хийжээ

Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны ажил дөрөв дэх өдрөө улс орон даяар үргэлжилж байна. Орлогыг орлуулан тооцох аргачлалаар 600 мянга гаруй өрхөөр орж ажиллах уг судалгааны явц, мэдээллийг өдөр өдрөөр нэгтгэн гаргаж байгаа юм.

Дөрөвдүгээр сарын 03-ны өдрийн байдлаар мэдээллийн сан дахь нийт өрхийн тооны 29.9  хувьд  буюу 170,449 өрхөд хүрчээ. Аймаг, дүүргүүдийн нэгдсэн гүйцэтгэлээр Архангай, Орхон, Говьсүмбэр, Өмнөговь, Багануур, Багахангай, Налайх, Чингэлтэй, Баянгол, Дорноговь, Дорнод, Хан-Уул, Сэлэнгэ, Сонгинохайрхан, Төв, Сүхбаатар аймаг, Дундговь зэрэг газруудад 30-40 хувьд хүргэж ажилласан байна. Баянхонгор, Өвөрхангай, Говь-алтай, Дархан-Уул аймгуудад хамруулалт бусдаас харьцангуй доогуур явж байгаа аж.

Мэдээллийн сангийн шивэлт бүх аймаг, дүүрэгт эхэлсэн бөгөөд эхний өдрийн байдлаар мэдээллийн нэгдсэн санд 17404 өрхийн мэдээлэл шивэгдсэн байна. Улсын хэмжээнд алдааны төрлөөр хамгийн их гаргаж байгаа алдааг хянах самбараар аймаг, дүүргүүдэд харуулж, гарч байгаа алдааг цаг алдахгүй засварлуулалтыг мэдээлэл цуглуулалттай зэрэгцүүлэн хийж байгаа аж.

Нийтлэг байгаа алдааны эхэнд иргэний регистрийн дугаарыг УБЕГ-ын загвараас өөрөөр бичсэн, эцгийн дугаарыг тэмдэглээгүй орхисон, эхийг эцэг гэж тэмдэглэсэн гэх мэт алдаа гарч байна гэж ХНХЯ-аас мэдээллээ.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bold 2018-02-05 15:00:11
    Exner ni gertee 3-14 nasnii 5 xvvxed xardag Nöxör ni xaaya xödöö zamd yawj möngö oldog ene ailiig zyragttai ygaalgiin mashintai geed amjirgaanii dood oru...
  • zochin 2017-04-04 11:33:37
    Tiim shu
  • зочин 2017-04-04 08:19:55
    Худал судлагаа нэртэй мөнгө угаахаа бол энэ мөнгөө ядарсан нэгныг оронтой болгочихвол том ажил нэг өрх оронтой болчихно