АТГ зургаан иргэний мэдүүлгийг илт зөрчилтэй гэж үзжээ
Авлигатай тэмцэх газар гуравугаар сарын 20-31-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 633 иргэниий хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авчээ.

Өнгөрсөн 14  хоногт нийт 539 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 434 нь зөрчилгүй байсан бол 49-г нь буцааж, 41-г нь анхааруулсан бол 6-г нь ашиг сонирхлын илт зөрчилтэй гэж үзсэн байна. Одоогийн байдлаар 431 урьдчилсан мэдүүлэг ажиллагаанд хянагдаж байгаа аж.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Мэдээллийн технологийн бодлого, зохицуулалтын хэлтсийн Системийн нэгтгэлийн албаны дарга Л.Энхбат, Барилга хот, байгуулалтын яамны дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Б.Эрдэнэболд нарын зэрэг 434 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн байна.

Өнгөрсөн хоёр долоо хоногт хянан шалгасан урьдчилсан мэдүүлгийн дийлэнх нь Цагдаагийн ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Завхан, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагаас ирүүлсэн байжээ.

Б.Орхон

 

 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.