29-р сургуулийн сурагчдад бэлгийн дарамт учруулдаг гэдэг мэдээлэл ор үндэслэлгүй гэв
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 29-р тусгай дунд сургуулийн багш нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал саяхан нэгэн хэвлэлд тус сургуулийн багш нарыг сурагчдад бэлгийн дарамт учруулдаг тухай мэдээлэл гарсан билээ. Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр 29-р сургуулийн багш нар мэдээлэл хийж, ор үндэслэлгүй худал мэдээлэл хэмээн мэдэгдлээ.

Энэ талаар сургуулийн нийгмийн ажилтан П.Буянжаргал “Гуравдугаар сарын 27-нд сурагчид багш нар дохионы хэлээр хичээл заахгүй байна гэсэн шаардлага ирүүлсэн. Манай сурууль дээр боловсролын комиссоос шалгалт ирж ажилласан. Хариу нь хараахан гараагүй байгаа. Манай сургууль, дотуур байрны орчин бүрэн камержсан.Сургалтын үйл ажиллагаа кабинетын системээр явагддаг. Сэтгэл зүйч, нийгмийн ажилтан нар сургалтын үйл явцад байнга хяналт тавьж ажилладаг. Иймээс сургуулийн орчинд ийм бусармаг үйл явдал болоогүй, болох ч үндэс байхгүй. Бид хуулийн байгууллагад шалгуулахад бэлэн байна.  Үүнийг бол хууль хяналтын байгууллагынхан тогтооно”  гэлээ.

Харин өмгөөлөгч Г.Батбаяр medee.mn сайтад нийтлэгдсэн мэдээллийг үгүйсгэж, “Цөөн хэдэн хүүхдийн хийсэн жагсаалаас үүдэн эрхзүйн чадамжгүй эрэгтэй сурагчаас ярилцлага авч, эмэгтэй сурагчдад бэлгийн дарамт үзүүлж байсан гэх худал мэдээлэлийг тараасан байна. Сурагчдын ихэнх нь дотуур байранд амьдардаг хэдий ч бэлгийн дарамт үзүүлэх боломжгүй, эмч нарын үзлэгт хамрагддаг хэмээн ярилаа. Мөн тэрбээр тухайн ярилцлагад хэн гэдэг хүүхдэд, хэн гэдэг багш бэлгийн дарамт үзүүлсэн талаар дурдаагүй байна гэдгийг онцолж хэлсэн юм.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-04-07 14:19:01
    Muusain ymnuud oorsdiigoo l omgoolj bn. Huuhduud belgiin daramt uzuuldeg gj heleed bhad ugui ch gh shig. Tiim bish bol bargiin mongol huuhed belgiin daramj ghgu...
  • bags nar biliosooi 2017-04-06 17:33:39
    Setgelzuin emgegin ued arhi uuna alia zan gargana iim huuhduudiin dund
  • emee 2017-04-05 15:45:55
    Batbayr mini Amaraag omgoolj Sandui.Batbold xoeroos oboo mongo salgaa biz. Xarin odoo mongoni toloo bith xoorxii xvvxdvvdiin toloo ybchixaj bolsongvi yu?
  • Зочин 2017-04-05 07:00:25
    Дохионы хэл мэддэггүй захирал багш нарыг нь өөрчлөөч дээ. Мэргэжлийн багш нарыг тавих хэрэгтэй. Дотроос нь хагалан бутаргах гэж энэ байх даа.
  • 2255 2017-04-05 01:45:55
    БАТБАЯР СОЛИОТОЙ НОВШ, ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮД ЭРХГҮЙ ЮМ УУ ДОТУУР БАЙРАНД АМЬДАРДАГ ХАРААГҮЙ ОХИДЫГ ХҮЧИРХИЙЛСЭН АСУУДАЛ НЭГ БИШ УДАА ГАРЧ БАЙСАН ШҮҮ ДЭЭ...
  • zochin 2017-04-04 16:27:26
    KHUULICH GYAI TA HKUULAI SAIN MEDDEG UM BOL TER KHOKHIROGCH KHUUHKDUUDIIG EMGEELEECH ICHIJ BNA TA NARA...
  • Иргэн 2017-04-04 11:17:29
    Энэ батбаяр гэж өмгөөлөгч хаана сенсаци, ТV, хэвлэлийнхэн байна, дунд нь орчихсон л тууж явахым даа
  • Иргэн 2017-04-04 09:34:53
    Нөгөө гар бас л явж байнаа
  • зочин 2017-04-04 07:37:01
    Дохионы хэл мэддэггүй багш өмгөөлөгч авчихсан өөрсдийгөө хамгаалуулж суух. Хэлгүй хүүхдүүд өмгөөлөгчгүй тул эрхээ хамгаалж чадахгүй. Ийм байна даа