Д.Эрдэнэбат: Амлалтаасаа буцаж, итгэл алдаж байгаад иргэд маш их бухимдалтай байна

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн хуралдааныхаа дараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “АН-ын бүлгийн хуралдаанаар энэ оны төсвийн тодотголын төсөлд байр сууриа нэгтгэлээ. Энэ удаагийн төсвийн тодотгол бусад жирийн дэглэмээр орж ирдэг төсвийн тодотголоос ялгаатай. ОУВС-аас тавьсан нөхцөлийг уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс төсөвт тодотгол маягаар оруулж ирж байна. Энэ нь АН-ын бүлгийн онцгой анхааралд байгаа. Манай бүлгийн гишүүд чуулганы завсарлагаанаар орон нутагт иргэдтэй уулзсан. Эрх баригчид 2016 оны сонгуулийн амлалтаасаа буцаж, итгэл алдаж байгаад иргэд маш их бухимдалтай байна. ОУВС-ийн хүнд нөхцөлүүдийг төсвийн тодотголд тусгасныг иргэд шүүмжилж байна.

Өнөөдрийн хурал ОУВС-гаас тавьсан нөхцөлүүдийг төсөвт тусгасан байдалд дүгнэлт гаргах ажлын хэсэг байгууллаа. Өнөөдөр улс орны эдийн засгийн нөхцөл байдал, ард иргэдийн амьжиргааны түвшин зэргийг харгалзаж байж ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах эсэхээ шийдэх ёстой гэж бодож байна. Ялангуяа ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдахаар төсөвт тодотгол хийхдээ зардал нь өссөн мөртлөө иргэдээс авах татварыг нэмэгдүүлэхээр оруулж ирж байгаад манай бүлэг санал нэгдэхгүй байгаа. Эрх баригчдын түрэмгий үйлдэлд нийгэм бухимдаж эсэргүүцлийн хөдөлгөөн үүсэх магадлал өндөр байгаа. Эрх баригчид иргэдийн амьжиргаанд бодит дүгнэлт хийж, дүгнэлтээ гаргах байх гэж бодож байна. Хэрвээ ийм шийдвэр гаргаж чадахгүй ОУВС-ийн нөхцөлөөр 440 сая ам.долларын халхавчин дор 5.5 тэрбум ам.доллар өр тавих асуудлыг АН эсэргүүцэж байна.

Өр тавих асуудлыг ноцтой хэмжээнд гаргаж тавина. Эрх баригч нар 2016 оны сонгуулиар өмнөх эрх баригчид Монгол Улсыг өрөнд баригдуулсан гэсэн асуудлыг тавьж, өрийг нэмэгдүүлэхгүй гэсэн амлалт өгч байсан. Тийм учраас ОУВС-ийн далбаан дор 5.5 тэрбум ам.долларын өрийг нэмж тавихыг эсэргүүцэж байна” гэлээ.

Үүний дараа АН-ын гишүүд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

П.ГОО
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ard 2017-04-05 14:12:55
    Surug huchin baih yamar baina bee?!?!
  • иргэн 2017-04-04 11:44:21
    хэнд амласнаа та бүгд сайн биелүүлчихээд байгаа вэ? яаж самархыг амласныг чинь харсан, хэнд вэ гэдгээ хэлчих тийм их шудрага бол
  • Иргэн 2017-04-04 11:14:32
    Та нарын өмнөх дөрвөн жил хийсэн ажлын дүн л ингэж тавигдаж байна. МАНынхан саналаараа ОУВСын хяналтад гүйгээд орох уу, Сул чөлөөтэй идэж байхын оронд.
  • Батаа 2017-04-04 09:17:46
    Худлаа хуцаад л тийм сүрхий юм бол эрх барьж байхдаа хийчихгүй яасан юм вэ тэнэгээ
  • zochin  2017-04-04 09:12:07
    Medej baihad bitgii oorsdiigoo reklamdaad bai. AN delhiigees zailaa. Ta nariin l gai urgeljilj baina.
  • Зочин  2017-04-04 08:04:59
    Үнэн л юм ярьж байнадаа МАН ийм амлалт өгсөн нь худлаа юу Ардтүмэн мэднэ
    • zolig 2017-04-04 09:19:07
      MONGOLIIN teneg ard tumen medej haragdaach teneg bolovsrol muu tolgoi hooson bnaa yamar ch yum be dee bid ug ingej amidrah esgyi bid uursduu ih archaagyibna
  • Zochin 2017-04-04 08:04:04
    Yag unendee bol Sangiin yamniihnii ajlaa hiij bgaa ni ene shuu dee. Tusviin hurungu oruulaltiig hasye geheer uls turchdud zagnuulah geed baigaa uchraas ard tum...
  • ard 2017-04-04 07:47:38
    ene odoo jujiglehee bolio!chamaig yrisan yriagui ard tumen harj bna!
  • Эрдэнэбат нoвш 2017-04-04 07:37:25
    Хогийн шүгэл зайл аа
  • dalxaa 2017-04-04 07:09:54
    guliisun xudalchiig xaraxaas gutax yum.