Зургадугаар сарын 15 хүртэл загас агнахыг хориглоно
Амьтны тухай хуульд заасны дагуу жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-ээс зургадугаар сарын 15-ыг хүртэл загас агнахыг хориглосон байдаг. Тухайн хориглосон хугацаа нь загасны үржлийн үе юм.
 
Манай оронд 11 овгийн 36 төрөл, 70 гаруй зүйлсийн загас бий. Эдгээрийн 30-аад нь агнуурын загас бөгөөд Хойд мөсөн далай, Номхон далай болон Төв Азийн гадагш урсгалгүй гол, нуурын ай саваар тархсан байдаг. 2016 онд манай оронд 10 мянга гаруй загасыг ахуйн зориулалтаар агнасан байна. Иймээс хуульд заасан хугацааг дуустал загас агнахгүй, зарахгүй байхыг Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/-ийн Монгол дахь салбараас уриаллаа.
 
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.