Үндсэн хуулийн цэц хуралдана
Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд зөвхөн прокурор, өмгөөлөгч оролцох эрхтэй байхаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт хуульчилсан байна. Энэ нь хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, өөрийгөө өмгөөлөх, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох гэсэн Үндсэн хуулиар баталгажсан эрхийг нь зөрчсөн хэмээн нэр бүхий иргэн үзэж Үндсэн хуулийн цэцэд өргөдөл ирүүлжээ.
 
Үүний дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан дөрөвдүгээр сарын 12-ны өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээлллийн төлөөлөгч мэдээлэв.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.