Өсвөр үеийн улсын аваргууд тодорлоо

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион явуулсан U16 хүртэлх насны өсвөр үеийн улсын аваргууд өчигдөр тодорлоо.

Энэ удаагийн улсын аваргаас Монгол улсын өсвөр үеийн шигшээ багийг сонгон шалгаруулж, Австрийн Клагенфурт хотноо ирэх зургадугаар сарын 20-нд болох “United World Game” наадамд оролцуулах ажээ.

Өнгөрсөн жилийн хувьд тус наадмаас манай улсын эрэгтэй 16 хүртэлх насны шигшээ баг хүрэл медаль хүртсэн билээ.

Ингээд улсын аваргад амжилттай оролцсон баг тамирчдыг танилцуулья.

Хөвгүүдийн ангилал:



Алтан медаль Д.Эрдэнэбаатар дасгалжуулагчтай Төв Ургац баг
Мөнгөн медаль Ш.Сэдбазар дасгалжуулагчтай SCF Баг
Хүрэл медаль Ш.Гомбоцэрэн дасгалжуулагчтай Баянгол дүүргийн шигшээ баг

Охидын ангилал:



Алтан медаль Гэрэлт-од дасгалжуулагчтай Хан-Уул 52-р сургууль
Мөнгөн медаль Д.Гүржав дасгалжуулагчтай Дархан-уул аймгийн шигшээ баг
Хүрэл медаль Н.Пүрэвсүрэн дасгалжуулагчтай Баянгол дүүргийн шигшээ баг

Билэгдлийн гарааны таван тоглогч:



Шилдэг холбон тоглогч Мандах Баянгол дүүрэг
Шилдэг хамгаалагч Х.Чойдорж Төв Ургац
Шилдэг довтлогч Одбаяр SCF
Шилдэг хүчний довтлогч Пүрэвбаатар
Шилдэг төвийн тоглогч Тэнгис SCF
Шилдэгийн шилдэг эрэгтэй тоглогч А.Алтанхуяг

Охид



Шилдэг холбон тоглогч Анужин Баянгол
Шилдэг хамгаалагч Болорцэцэг Дархан-Уул
Шилдэг довтлогч Ану-үжин Дархан-Уул
Шилдэг хүчний довтлогч ЦэлмэгХан-Уул 52-р сургууль
Шилдэг төвийн тоглогч Ариунцэцэг Хан-Уул 52-р сургууль
Шилдэгийн шилдэг эмэгтэй тоглогч А.Энхтуул Хан-уул 52-р сургууль

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.