ЗГ: Гаалийн татвараас чөлөөлөх хуулийг хэлэлцэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15 цагт Төрийн ордонд болно.

Хуралдаанаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд өгөх санал, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудын төсөл, Хэлэлцээрт нэгдэн орох, Монгол, Канадын Дугуй ширээний уулзалтын дүнгийн тухай болон бусад асуудлыг хэлэлцэх юм байна.

Мөн Эрчим хүчний сайд П.Ганхүү тус салбарын 2016-2017 оны өвлийн их ачааллыг давсан байдал, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл хийх аж.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.