Япон хэлээ хамгаалаад эхэллээ, харин манайх...

Монгол Монголоороо үлдэхийн тулд эх хэлний дархлааг сайжруулах шаардлагатай гэдгийг хэлний эрдэмтэд, судлаачид хэлдэг. Ерөөсөө эх хэл гэж байхгүй бол Монгол Улс оршин тогтнохгүй. Өнөөдөр хүн бүр даяарших ёстой, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлнэ гэж ярьдаг болж. Мөн “Хэлтэй бол хөлтэй” гэх шинэ тутамд гарч ирсэн үгийг Монголын ямар ч зүйр цэцэн үгнээс илүүтэй хэрэглэдэг болж. Бид даяарших ёстой, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх ч хэрэгтэй. Шинэ техник, технологиос бид хоцрохгүй байх тусмаа сайн. Гэхдээ даяаршиж болдоггүй нэг зүйл нь хэл, бичиг, соёл юм. Хэл даяаршина гэдэг бол улс үндэстэн мөхөж буй хэрэг шүү дээ.

Тэр дундаа манайх шиг хоёр том хөршийн дунд байгаа жижиг улс хэл, соёлоо маш сайн хамгаалах ёстой. Тэгэхгүй бол бид түүхэн цаг хугацааны уртад хэчнээн монголчуудыг хоёр хөршдөө алдав. Буриад гэдэг чинь угтаа Монгол. Гэтэл Орост уусаад алга боллоо. Өвөр Монгол гэдэг чинь ч угтаа бол Монгол.

Эх хэл, бичиг соёлоо хамгаалах гэж тэд хэрэндээ л тэмцэж байгаа ч цаг хугацааны уртад алдаад, уусаад дуусч байна. Манж гэж ямар хүчирхэг үндэстэн байлаа. Хятадыг эзлээд, эцэстээ хэл нь уусаад алга болохоор Манж гэж байхгүй болчихсон. Одоо бол Манж зөвхөн түүхийн номонд л тааралддаг нэр төдий болж.

Ерөнхий боловсролын сургуульд оруулахдаа гадаад хэлний сургалттайг нь сонгоод байгаа юм. Багаас нь гадаад хэлтэй болгоно гэж дайрч, түүнийхээ төлөө төлбөр төлдөг эцэг, эх ч олон болж. Энэ бол эх хэлний дархлааг устгаж байгаа вирус л гэсэн үг.

Ийм гашуун түүх олон байгаа учраас монголчууд эх хэлээ хамгаалж, дархлааг нь сайжруулах хэрэгтэй байна. Цаана чинь Японы удирдагчид 12 нас хүрээгүй хүүхдэд гадаад хэл заахыг хориглосон хууль гаргасан байна. 120 сая хүнтэй тэр том улс эх хэлээ хамгаалж, дархлааг нь нэмэх зорилгоор хууль гаргаж байна. Гэтэл манайх яаж байна. Эх хэлний тухай хууль гэж гаргасан ч олигтой үр дүн гарсан уу. Ядаж л бид Ц.Дамдинсүрэн гэдэг хүний зохиосон дүрмээр бичиж чадахгүй, хэлний эрдэмтэд нэртэй хэдэн хүний тоглоом болоод л дуусч байна. Сүүлийн үед зөв бичиж чаддаг хүн ч гэж алга болсон. Өөр өөрсдийнхөө дүрмээр бичиж, бүр сургуульд хүртэл сурагчдад элдэв янзаар зааж байна. Ийм байхад эх хэлний дархлаа суларна биз дээ. Цаашлаад “Хэлтэй бол хөлтэй” гэдэг үгийг олон эцэг, эх амьдралын мөрдлөг болгож байна. Улмаар хүүхдээ цэцэрлэгийн наснаас нь авахуулаад элдэв гадаад хэлний сургалттай цэцэрлэгт явуулж байна.

Үгүй юм аа гэхэд, Ерөнхий боловсролын сургуульд оруулахдаа гадаад хэлний сургалттайг нь сонгоод байгаа юм. Багаас нь гадаад хэлтэй болгоно гэж дайрч, түүнийхээ төлөө төлбөр төлдөг эцэг, эх ч олон болж. Энэ бол эх хэлний дархлааг устгаж байгаа вирус л гэсэн үг. Одоо 10 гаруй жилийн дараа баахан гог хэлтэй залуучууд Монголоор дүүрэх нь.

Эх хэлээ ч сайн мэддэггүй, гадаад хэлэндээ ч нэвтэрхий биш, хольж хутгаж ярьсан гог хэлтнүүдээр дүүрэх нь. Ерөөсөө хэлний дархлаа 13 нас хүрч байж тогтдог гэдэг. Тиймдээ ч хуучин цагт хүүхдийг тавдугаар ангид орох үед нь гадаад хэл заадаг байлаа. Одоо бол энэ байдлыг халсан. Дэлхий дахинтай хөл нийлэх гэж байгаа санаа нь тэр юм байх аа.

Ядаж байхад Хятад, Англи хэлний сургалттай цэцэрлэг, сургууль Монголоор дүүрэн болчихлоо. Тэр дундаа Хятад хэлний сургалттай нь бүр ч илүү. Хэлний дархлааг үгүй хийх гэсэн нэг бодлого ч байж магадгүй. Тиймээс Монголын удирдагчид ч гэсэн хүүхдэд 13 нас хүрэхээс наана гадаад хэл заахыг хориглох хэрэгтэй байна. Түүнээс цааш хүүхэд өөрөө суръя гээд хичээвэл ажилд ортлоо суралцах хугацаа хангалттай л байгаа шүү дээ. Дэлхийн хамгийн том гүрэн болох япончууд хүртэл хэлний дархлаагаа хамгаалах гэж хичээж байхад бид хэнд ч хамаагүй хаяж өгөөд байж болохгүй биз дээ.


Монголын мэдээ
Н.Пунцагболд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • boif 2017-04-04 06:51:31
    heregtei yum bichijjee
  • өвгөн 2017-04-04 05:54:17
    Н.Пунцагболдод баярлав, маш зөв, хэл дутуу бол сэтгэлгээ саармаг, амархан хагас монгол, хагас хятад болнодоо, монголын хувьд энэ нь маш өндөр эрсдэл
  • zochin  2017-04-04 02:25:25
    ene yostoi vnen shvv. baga nasnii hvvhdiig ehleed mongol hvn bolgoj osgoh heregtei. harin dund angid gadaad hel surah bolomjiig saitar hangah zvgeer.