Трамп: АНУ Хойд Солонгосыг ганцаараа аргалчихаж дөнгөнө

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятад Вашингтонд туслахыг хүсэхгүй байсан ч Америкийн засаг захиргаа Хойд Солонгосыг “дөнгөхөд” бэлэн гэж гэж мэдэгдлээ.
 
“Хятад улс Хойд Солонгосыг дөнгөх бодолгүй байгаа бол бид хийчихнэ. Миний хэлэхийг хүссэн юм ердөө л энэ” хэмээн Трамп “Financial Times’’-т өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ.
 
Тэрбээр Бээжинг Пхеньянд үзүүлэх асар их нөлөөтэй хэмээсэн байна. Тиймээс ч “Хятад улс Хойд Солонгосын асуудлаар бидэнд тусална, эсвэл үгүй. Хэрвээ тэд үүнийг хийвэл Хятаддаа ч сайн. Харин үгүй бол алинд нь ч сайн бус” хэмээжээ. Харин Америк Хойд Солонгосын үйлдлийн эсрэг нэг талт ямар нэгэн үйлдэл мэдэгджээ. Ийнхүү АНУ-ын Ерөнхийлөгч Пхеньяныг ямар аргаар ганцаараа “аргалах” гэж байгаа тухайгаа тодорхой ярьсангүй.

Гэхдээ Трампын энэхүү богино тайлбар түүний БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй хийх уулзалтаас хэдхэн хоногийн өмнө гарч байгаа болохоор Пхеньянд бас нэг анхааруулга дохио болж байгаа юм.
 
Дональд Трамп, Си Жиньпин энэ энэ пүрэв гарагт уулзана. Тэд Флорида дахь Трампын харшид хэлэлцээ явуулахаар төлөвлөж байна.
 
Вашингтоны хувьд Хойд Солонгосыг Америкийн газар нутагт цохилт өгөх чадвартай, холын тусгалтай цөмийн пуужин бүтээх вий гэсэн болгоомжлолтой байгаа юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тилеерсон ч өнгөрсөн сарын дундуур Сөүлд айлчлал хийх үеэрээ АНУ-ын Хойд Солонгост хандах “стратегийн тэвчээр”-ийн бодлого дууссан гэж мэдэгдсэн билээ.

Харин Пхеньян руу хүчний арга хэмжээ явуулах уу гэсэн асуултад тэрбээр “АНУ бүхий л боломжийг судалж байна” хэмээжээ. Энэ мэдэгдлийн дараахан Хойд Солонгост, Сохэ полигонд өндөр хүчний пуужингийн шинэ хөдөлгүүрийн туршилт явуулсан нь тодорхой болсон юм. БНАСАУ түүнчлэн өнгөрсөн cap баллистик дөрвөн пуужин хөөргөсөн бөгөөд үүнийгээ Япон дахь Америкийн баазад цохилт хийх сургуулилт гэж нэрлэжээ.

Өглөөний сонин
Э.Мөнхзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.