Г.Дэнзэн нарт оноосон ялын тогтоолыг бүрэн эхээр нь хүргэж байна
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга асан Г.Дэнзэн нарт холбогдох авлига, албан тушаалын хэргийг  шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тав өдрөө үргэлжилж дөнгөж сая шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа.
 
Анхан шатны шүүхээс Г.Дэнзэнд 3,6 жилийн хорих ял, Я.Батсуурьт хоёр жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид хорих шийдвэр гарлалаа. Шүүгдэгч н.Түмэнхүү, н.Төгсбаяр нарт хоёр жилийн тэнсэн харгалзах ял, шүүгдэгч н.Бярмаад мөнгөн торгууль ноогдуулах шийдвэр гаргалаа.
 
Мөн шүүхээс шүүгдэгч нараас 5,5 тэрбум төгрөгийг хувь тэнцүүлэн төлүүлэх шийдвэр гаргасанаа уншиж танилцууллаа.
 
Ингээд  Г.Дэнзэн нарт оноосон ялын тогтоолыг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
Шүүгдэгч Г.Дэнзэнг давтан үйлдлээр бүлэглэн төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, ААНБ-ын өмчийг завшсаны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг удирдан зохион байгуулсан,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар төрийн албан тушаал эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жил 6 сарын хугацаагаар хорих, 
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар 1 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 

Шүүгдэгч Я.Батсуурийг бүлэглэн төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, ААНБ-ын онц их хэмжээний өмчийг үрэгдүүлсэн гэмт хэргийг гүйцэтгэсэн
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар төрийн албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, 

Шүүгдэгч Г.Түмэнхүүг бүлэглэн төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, ААНБ-ын онц их хэмжээний өмчийг үрэгдүүлсэн гэмт хэргийг гүйцэтгэсэн,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар төрийн албан тушаал эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, 

Шүүгдэгч Т.Төгсбаярыг бүлэглэн төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, ААНБ-ын онц их хэмжээний өмчийг үрэгдүүлсэн гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар төрийн албан тушаал эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар 100.000 эд хөрөнгө хурааж, 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 

Шүүгдэгч Д.Баярмааг бүлэглэн төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, ААНБ-ын онц их хэмжээний өмчийг завшсан гэмт хэргийг гүйцэтгэсэн гэм буруутайд тус тус тооцсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар төрийн албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин буюу 51-192.000=9.792.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар 1.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, 

Шүүгдэгч Г.Дэнзэн, Я.Батсуурь, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр, Д.Баярмаа нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар тус бүрт оногдуулсан нэмэгдэл болон үндсэн ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өршөөн хэлтрүүлсэн.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497,1, 510 дугаар зүйлийн 510,1-д зааснаар шүүгдэгч Г.Дэнзэнгээс 137,116,300 төгрөг гаргуулж Сангийн яаманд, Шүүгдэгч Г.Дэнзэн, Д.Баярмаа нараас 5,535,164,509 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, Эрдэнэс таван толгой ХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61,1, 61,4-т зааснаар шүүгдэгч Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэдгээрт хяналт тавих үүргийг харъяа дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасан.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-04-04 07:57:59
    Браво. Шүүх мандтугай. Төрийнхөө хулгайгаа хийтүгэй. Идтүгэй. Шүүхийн эмгэнэлт жүжиг сөнөтүгэй бадартугай
  • зочин 2017-04-04 00:53:06
    Өршөө, өршөөл авилгачид өршөөгдөх ёстой гэжүү. Ядаж тэрбумаас дээш идсэн уусныг огт өршөөж болохгүй гэжүү? Арай юмаа Элбэгээ
  • Батаа 2017-04-03 23:41:31
    Нэг гар утас авсан эмэгтэй шоронд олон жил сууж билээ олон тэрбумыг идсэн том луйварчид зүгээр шахам ард түмэн минь энэ бидний төр мөн үү
  • bat 2017-04-03 16:09:28
    Za za ix xemjeenii xoxirol ychryylchixaad baixad iimxen jil ene ni ydaxgvi jiliin daraa tsölöölögdönö. Tiimees ard tvmen mini Bank deeremdej terbymtan bol...
    79.226.82.177
    Мэдэгдсэн Хариулах
  • Балсан 2017-04-03 14:50:37
    Шүүгч луйварчид татвар төлөгч биднийг үнэхээр доромжилж ханахгүй тэнэг үхрүүд, үхээрүүд. Ийм шүүгчтэй улс дэлхийн элэг доог. Ширэн нүүрт шүүгч, прокурорууд
  • mgl 2017-04-03 13:18:38
    17terbum-5terbum=12terbumiin ashigtai ajillaj dee, neleed heden huvi ni Altantuyagiin biznes ruu orson.
  • Kuz 2017-04-03 11:38:37
    Шуухийн щуурхийг яаж болгоно доо.
  • Goe yumaa. 2017-04-03 10:57:26
    Ingeed l shuud terbumtan bolchihdog. Uneheer goe yum aa. Iim baihad toriin ajiltan boloh gej ulairahaas yahav. Margaash tensen bolgood l shuud sullagdana biz de...