Ой, хээрийн түймэрт 3698 га талбай өртжээ

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот, Архангай, Булган, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатар, Төв, Ховд аймгийн 14 сум, дүүрэгт 14 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч, 13 га ой, 3685 га хээр, нийт 3698 га талбай түймэрт өртжээ.

Дээрх 14 удаагийн гал түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагаас 128 албан хаагч, 14 автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 29 албан хаагч, 4 автомашин, орон нутгаас 370 иргэн, 40 автомашин тус тус дайчлагдан нийт 527 хүн, 58 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна.

Хаврын хуурайшилтын улирал эхэлж байгаатай холбогдуулан улсын хэмжээнд объектын болон ой хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор Улсын Онцгой комиссын “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” албан даалгавар гаргаж аймаг, нийслэлийн Засаг дарга нар, холбогдох яам агентлагын удирдлагуудад хүргүүлжээ.

Мөн “Ой, хээрийн гал түймэр унтраах багаж хэрэгслийн бэлэн байдал, ой, хээрийн гал түймэр унтраах бие бүрэлдэхүүний ур чадварыг дээшлүүлэх” нэгдсэн удирдамжит арга хэмжээг зохион байгуулан гарсан гал түймрийг хохирол багатай шуурхай унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.