“Хас”-ын Ч.Ганхуяг тэргүүтэй хүмүүс “Эрдэнэс тавантолгой” ХК-ийг шүүхэд өглөө
"Хас"-ын Ч.Ганхуяг тэргүүтэй хүмүүс “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн эсрэг шүүхэд гомдол гаргалаа. Тодруулбал, Ч.Ганхуяг,  хуульч Б.Баяр, эдийн засагч Л.Наранбаатар нар өнөөдөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эсрэг гомдол гаргаж өглөө.
 
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг дөрөвдүгээр сарын 28-нд хийхээр товлосон. Гэтэл энэхүү хуралд 1072 ширхэг хувьцаа эзэмшигч иргэн болоод аж ахуй нэгжийг саналын эрхгүй оролцуулахаар болжээ. Харин үүнийг дээрх хүмүүс эсэргүүцэж,  “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Компанийн тухай хууль, Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж шүүхэд өгч байгаа нь энэ аж.
 
"Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанийн энгийн хувьцааны 85.19 хувийг иргэд эзэмшдэг бол нэрлэсэн үнээр авсан хувьцааг 533 аж ахуй нэгж эзэмшдэг билээ.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-04-04 14:02:11
    МАН - ын ЛУЙВАР ! ! ! ӨӨР ЮУ Ч БИШ !
  • dorj 2017-04-03 16:14:35
    estoi zöw ard tvmen ta bvxnii tald.Ene Elbegee teneg yu bodoj syynaa ard tvmenee xamgaalaach ee.Yax gej chamaig tergvvn bolgoson yum be:
  • ганхуягт 2017-04-03 09:57:59
    бүгдийн төлөөд баярлалаа.