Гимнастикчид дөрвөн медаль хүртжээ

Буриадын Улан-Удэ хотноо гуравдугаар сарын 30-аас дөрөвдүгээр сарын 2-ны өдрүүдэл уран сайхны гимнастикийн “Серебряныя манетки” нээлттэй тэмцээн болж өнгөрлөө.

Тус тэмцээнд уран сайхны гимнастикийн “Кристал” клубийн зургаан тамирчин дасгалжуулагч Б.Болормаагийн удирдлага дор оролцож, дөрвөн медаль хүртсэн байна.

Тодруулбал, Тэмцээний найм хүртэлх насны ангилалд өрсөлдсөн Ц.Солонго алтан медаль, Б.Ёсүй хүрэл медаль хүртжээ. Харин 11 насны ангилалд Э.Лхагвацэцэг хүрэл,14 насны ангилалд С.Энхжин мөнгөн медалийн эзэн болсон байна.


Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.