149-р цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орлоо

Сүхбаатар дүүргийн IV хороонд байрлах 149-р цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орж нээлтээ хийлээ.

Тус цэцэрлэг нь 1958 онд байгуулагдсан, 100 хүүхдийн хүчин чадалтай, нийслэлийн ууган цэцэрлэгүүдийн нэг юм. Шинэ өргөтгөл ашиглалтанд орсноор 50 ороор хүчин чадал нэмэгдэж, зориулалтын урлаг, биеийн тамирын заалтай болж байгаа аж.

149-р цэцэрлэгийн эрхлэгч Х.Тунгалаг "60 жилийн түүхтэй цэцэрлэг маань шинэ өргөөтэй болсноор хүүхэд багачуудын сурах орчин сайжирсанд эцэг эхчүүд, хүүхэд багачууд, хамт олныхоо өмнөөс дүүргийнхэндээ талархаж байна" гэлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд тус дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Засаг даргын орлогч П.Давхарбаяр, Боловсролын хэлтсийн дарга Б.Үүлэнсолонго болон ажил хариуцсан мэргэжилтнүүд эцэг эхийн төлөөлөл, гүйцэтгэгч компанийхан, хүүхэд багачуудын хамт оролцов.




Б.Орхон

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.