Улаанбаатар-Дархан чиглэлийн замын бүтээн байгуулалтыг яаралтай эхлүүлэх үүрэг өгөв
Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагууд ээлжит шуурхай хуралдаанаар салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн, холбогдох арга хэмжээ авч, шийдвэрлэхээр боллоо. Тус хуралдаанаар харьяа байгууллагын удирдлагууд өмнөх шуурхайгаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг танилцуулав.

Яам, агентлаг, аймгуудын Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлүүдийн 2016 оны үйл ажиллагааны үнэлгээгээр Зам, тээврийн хөгжлийн яам нэгдүгээрт орсон талаар салбарын сайд Д.Ганбат хуралдааны үеэр онцоллоо. Тэрбээр цаашид анхаарч ажиллах, нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай хэд хэдэн асуудлын хүрээнд холбогдох албан тушаалтнуудад үүрэг өглөө. Тухайлбал, зам, тээврийн салбарт хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлж, Хөөт-Бичигтийн төмөр зам, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын бүтээн байгуулалтыг эхний ээлжинд яаралтай эхлүүлэх талаар үүрэг чиглэл өгөв.  Мөн автозамын төлбөр хураах цэгүүдэд хяналт тавьж, хяналтын тогтолцоог сайжруулах шаардлагатайг анхаарууллаа.

Тэрбээр Тээврийн дээд сургуулийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ зарим мэргэжлийн чиглэлийн багш, боловсон хүчин дутмаг байгаагаас боловсролын чанарт сөргөөр нөлөөлөх тул тус сургуулийг мэргэжлийн, дагнасан мэргэжилтэн бэлтгэдэг болгох зэрэг зөв гарц, шийдлийг олох нь зүйтэй гэдгийг хэлж байв. Ингэснээр зам, тээврийн салбарт бэлтгэгдэж байгаа боловсон хүчнүүддээ анхаарал хандуулж, тэднийг мэргэшүүлэх боломж бүрдэж буй юм.
Түүнчлэн Зам, тээврийн хөгжлийн  сайд Д.Ганбат шуурхай хуралдааны үеэр уурхайн олборлолт, тээвэрлэлт болон боомтын үйл ажиллагааны үр дүнд ирэх долдугаар сард дуусах байсан “Чалко”-ийн өр өнгөрсөн долоо хоногт дууссаныг онцоллоо. Тиймээс цаашид “Хоногийн нэгдсэн график”-ийн дагуу дараагийн алхмуудад бэлдэж, бусад боомтын нүүрс тээвэрлэлтэд давхар анхаарч, үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар холбогдох албаныханд даалгав.

Өнгөрсөн долоо хоногт тэрбээр Хэнтий аймагт ажилласан талаараа танилцуулж, Дадал суманд түүхийн аялал жуулчлалын бүс байгуулахыг бодлогоор дэмжих шаардлагатай гэдгийг хэллээ. Тиймээс Чингис хотоос- Дадал сум хүртэлх автозамын зураг төсөл, барилгын ажлыг судлахыг холбогдох дарга нарт үүрэг болгов.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2017-04-04 12:15:17
    Baahan hereggui zam barij mongo urlee l gd bsan ahial bariad bhiin. Barihgui bol mongo idej chadku yum chin argagui dee
    141.168.104.38
    Мэдэгдсэн Хариулах