Novel Melody & Шинэ хөгжим концерт болно
Монгол улсын морин хуурын чуулга жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг NOVEL MELODY концертоо дөрөв дэх жилдээ улсын Филармонийн тайзнаа тоглох гэж байна.

Морин хуурын чуулгын уран бүтээлчдийн мэргэжил, ур чадварыг харуулсан тус тоглолт жил бүр шинэ хөгжим, шинэ дуугаралт, шинэ өнгө аяс, агуулга гээд бүгд шинэлэг байдгаараа өвөрмөц тоглолтуудых нь нэг билээ. “NOVEL MELODY” concert 100 хувь шинэ бүтээлүүд байх ба концертын урын санд Монголын шинэ залуу хөгжмийн зохиолч Т.Пүрэвсүх, Японы Ryuichi Sakamoto, Францын Claude Debussy, Manuel Ponce, Gabriel Faure зэрэг зохиолчдын бүтээлүүд багтана.

Тоглолтонд: Морин хуурын чуулга удирдаач Д.Түвшинсайхан /СТА/ Н.Жигжиддорж Урилгаар жазз дуучин А.Оюундарь оролцож Францын алдарт дуучин Edith Piaf-н дуунуудаас үзэгчдийн хүртээл болгоно. Тоглолт энэ сарын 16-нд улсын Филармонийн тайзнаа болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.