Эдийн засаг эрчимжээгүйд МАН ч бас буруутай
Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийг дуустал МАН-ын гишүүд амрахгүй ажиллана хэмээн мэдэгдсэн. Харин энэ мэдээллийг хийснээс хойш тэд нутаг нутгийн наадмаа зорин “сураг тасрав”. Хааяа твиттер, фэйсбүүк хуудаснаа очсон газрынхаа сонинг дуулгаж чиргэхээс өөр “ажил”-ыг гишүүд хийсэнгүй. Хамгийн сүүлд гэхэд МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт монголын язгуур урлаг, соёлын биет бус өв болох Их Агсал бий биелгээний хөшөөг Ховд аймагт сүндэрлэсэн тухай жиргээ байв. Түүний энэ жиргээ ч тухайн өдрийнхөө хамгийн их хүмүүст таалагдсан жиргээ болов. Ийнхүү наадмаар тав хоног амрах хуулийн төслийг баталж, чуулганаа хаасан эрхэм гишүүд наадсаар л байна.

Уг нь бол МАН-ын бүлгийн дарга “УИХ-ын хаврын чуулганыг завсарлуулахын өмнө байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан, ингэснээр цөөнхийн бүлгийн гишүүд бусад бүлгийнхээ гишүүдийн нэгэн адил хоёр хүртэл байнгын хороонд харьяалагдаж бүрэн эрхээ хэрэгжүүлэх тэгш боломжоор хангагдсан нь энэ хаврын чуулганы томоохон онцлог байсныг С.Бямбацогт дарга хэлээд үлдэж байгаа хугацаанд цөөнхийн бүлгийн гишүүд туршлагатай, тулхтай улстөрийн хүчин болохоо харуулж ажиллана. Тиймээс бүлгийн гишүүд хаврын чуулганы завсарлагааны хугацаанд амрахгүй ажиллах юм байна” гэж байсан.

Гэсэн амлалтандаа хүрсэнгүй. Магадгүй орон нутаг, тойргуудад ажиллаж, иргэдтэй уулзсан гэх хариултаас халхавч хийж болох.  Гэхдээ тэд эхлүүлэхээс нь л шүүмжилж байсан эдийн засгийн эрчимжүүлэх ажлын хүрээнд эрх баригч хүчинд хэрхэн дэм болов..

Эдийн засгийг эрчимжүүх 100 хоногийн тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт “2009 онд Монголчууд хямралыг давж гарсан шалтгаан нь АН, МАН-ын хамтарсан Засгийн газар байсанд байгаа юм.  Одоо тийм биш байна. Тиймээс Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийж МАН-ыг Засгийн газар урьж оролцуулаад хямралыг давж гаръя. МАН-тай өндөр хэмжээний яриа хэлэлцэл хийж байж асуудлыг давж гарна. Бидэнд Үндэсний эв нэгдлийн Засгийн газар хэрэгтэй. Энэ хэлэлцээрт орооч гэж хүсч байна” гэж байв. Харамсалтай нь түүний хүсэл биелэлээ олсонгүй. Эдийн засгаа сэргээхийн тулд ямар нэг гэрээ хэлцэл хийх талаар АН, МАН ч санаачлага гаргаж, ярилцсангүй. Харин одоо хуруу даран тоолсон эдийн засгийн сэргээх 100 хонож дуусч байна. Гэсэн ч эдийн засагт ямар ч өөрчлөлт гарсангүй. Гэвч энэ байдалд АН дүгнэлт хийж, МАН шүүмжилж улстөржих эрхгүй. Үнэндээ МАН  “Монгол Улсын эдийн засаг сүйрэн унаж байна. Хямрал нүүрлэлээ” гэх маягтай дүгнэлтүүдээс өөрөөр эдийн засгийн сэргээхэд ямар ажил хийсэн юм бэ?

П.УНДРАМ
Оллоо.мн   
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2014-08-12 15:30:55
    Сайхан шаажийнээ, бямбацогт биш баярцогт ман-ыг засагт оруулий гэж ярьсан шүү, буруугаа бусдад нялзаадаг алтанхуяг аргаар үзэх гээд андуурчиж хаха
  • зочин 2014-07-28 12:44:43
    ман- д дутагдал байсаан гэхдээ ер . сайд нь ядуучуудынхаа нуурсны монгоноос арай шомбодоогуй байхаа
  • зочин 2014-07-28 12:44:43
    ман- д дутагдал байсаан гэхдээ ер . сайд нь ядуучуудынхаа нуурсны монгоноос арай шомбодоогуй байхаа
  • зочин 2014-07-28 12:41:09
    унахаа болохоор шалтаг буу хай унасан хуухэд уйлдаггуй юм.16оны сонгуулийн дараа жаахан овдолт мэдэгдэнэ гэхдээ хар машин гэж нэг найдвар бий шуу хоо.
  • зочин 2014-07-28 12:41:02
    унахаа болохоор шалтаг буу хай унасан хуухэд уйлдаггуй юм.16оны сонгуулийн дараа жаахан овдолт мэдэгдэнэ гэхдээ хар машин гэж нэг найдвар бий шуу хоо.
  • зочин 2014-07-28 12:39:10
    унахаа болохоор шалтаг буу хай унасан хуухэд уйлдаггуй юм.16оны сонгуулийн дараа жаахан овдолт мэдэгдэнэ гэхдээ хар машин гэж нэг найдвар бий шуу хоо.
  • Бат 2014-07-28 05:06:22
    Энэ Ундрам гэдэг МАН-аар ямар ажил хийлгэх гэсэн юм бэ?
  • зориг 2014-07-28 03:57:13
    Ингээд л хэн хэн рүүгээ чихэж байгаад уснаас цэвэр гарахаа бодож байх шив дээ. Ман энд чинь ямарч хамаагүй. Ард түмний тархийг битгий ингэж угааж бай. Засаг, төрийн эрх мэдэл ганцхан ардчилсан намд байгаа тиймээс бид АН -аас л хариуцлага нэхнэ.
  • өлзий 2014-07-28 01:59:01
    МАН-ны нөхдүүд ер нь тэр талын улсууд хэзээнээс худлаа \"гарууд\" байсан одоо ч тийм хойшид ч тийм.
  • МАХН 2014-07-28 01:30:47
    МАХН БУЮУ МАН СҮҮЛИЙН 20 ГАРУЙ ЖИЛ ТӨРИЙН БҮХ ЭРХ МЭДЛИЙГ ДАНГААР БАРИХДАА ЭНЭ УЛС ОРНОО, ЭДИЙН ЗАСГАА, БОЛОВСРОЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРАА, АРД ИРГЭДИЙНХЭЭ АМЬЖИРГААГ ӨӨД НЬ ТАТАХГҮЙ ЮУГАА ХИЙЖ БАЙСАН ЮМ БЭ??? ДАРГА НАР НЬ Л ХАГАРТЛАА БАЯЖСАН ШҮҮ ДЭЭ.
  • zochin 2014-07-28 01:26:39
    `http://hackfbaccountlive.com/?ref=610993
    • AHd 2014-08-17 10:00:33
      ard tumnii amidral 12 onii namraas ers muudsan ter yes dollarin hansh tasraltgui usuj buh ymnii une dagaad diildehgui usuj ard tumeniig suhruulleeshdee.
      • MANd 2014-08-17 10:02:29
        MAN edgeeriig zugeer haraad l suuj bsn. surug huchniihee uurgiig ogtthon ch bieluuleegui