Өлгий-Караганда чиглэлд автобус үйлчилж эхэллээ

Баян-Өлгий аймгийн Өлгий хотоос БНКазУ-ын Караганда хотын чиглэлд автобус үйлчилж эхэллээ.

Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын Засгийн газрын хэлэлцээрээр Баян-Өлгий аймгийн Өлгий хотоос БНКазУ-ын Караганда хотын чиглэлд улс хоорондын байнгын зорчигч тээвэрлэлт гүйцэтгэхээр тогтсон.

Хэлэлцээрийн  дагуу тус чиглэлд Улс хоорондын байнгын зорчигч тээврийн үйлчилгээг Казахстан улсын “АБИ”  компани эрхэлж байсан бол “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас Монгол Улсын “Цэнгэл транс” ХХК-тай гэрээ байгуулан улс хоорондын байнгын зорчигч тээвэрлэлт гүйцэтгүүлэхээр болсон байна.

Тээвэрлэлтийг долоо хоног бүрийн Лхагва, Бямба гарагуудад том оврын автобусаар гүйцэтгэх юм.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Рааш 2017-04-03 04:39:48
    Нөгөө хэдэн хасаг маань бага багаар нүүсээр байгаад өөр улсын иргэн болоод яваад өгөх вий дээ. Хамаагүй задгай зөөвөрлөөд байж болохгүй.
    202.5.196.34
    Мэдэгдсэн Хариулах