Г.Дэнзэн нарын 17 тэрбумын хэрэг 200 саяын пүүний хэрэг болж хувирав уу
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга асан Г.Дэнзэн нарт холбогдох авлига, албан тушаалын хэргийг  шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тав өдрөө үргэлжилнэ.  

Нийслэлийн прокурорын газраас Г.Дэнзэн нарын таван хүнд Эрүүгийн хуулийн 150.3, 263.2, 264.2, 266.2-т зааснаар эд хөрөнгө завшсан, төрийн албан тушаалтан албан тушаалаа урвуулсан, хэтрүүлсэн, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан албан тушаалаа хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, Г.Дэнзэнг “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа эхнэр Г.Уянгынхаа нэр дээрх “Говь повер” компанийг тендерт ялуулж, 17 тэрбум төгрөг шилжүүлэн завшсан хэрэгт буруутгаж байгаа юм.
Шүүх хурал өнгөрсөн мягмар гарагт эхэлсэн бөгөөд шүүгдэгчдийн мэдүүлэг, шинжээч нарын дүгнэлтийг хэлэлцэн, нотлох баримтыг шинжилсэн юм. Өнгөрсөн баасан гаригт шүүх хурал завсарлахад шүүмжийн шатандаа орсон юм. Тиймээс өнөөдөр шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргана гэх хүлээлт байна. 

Тэгвэл Г.Дэнзэн нарын холбогдсон авлига, албан тушаалын энэхүү хэргийн  мөнгөн дүнд өөрчлөлт орсон нь шүүх хуралдааны явцад тодорхой болсон. Анх 17 тэрбумын томоохон мөнгөн дүн яригдаж байсан бол өдгөө 200 саяын пүүний хэрэг болоод байна.Тодруулбал Г.Дэнзэн нар Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаан хаданд Гаалийн хяналтын үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах тендер зарлахдаа Г.Дэнзэнгийн эхнэр Ч.Уянгын нэр дээр бүртгэлтэй “Говь повер” ХХК-г иргэн Д.Баярмаагийн нэрээр оролцуулан ялуулсан. Эдгээр хүмүүсийн хувьд "Эрдэнэс таван толгой" ХК-аас 5,3 тэрбум төгрөгийг "Говь повер" ХХК-ийн дансруу шилжлүүлэн авсан зэрэг 17 тэрбум төгрөгийн хэрэгт буруутган шүүгдэж байгаа билээ.
 
Гэтэл шүүх хуралдааны явцад “Говь повер” ХХК-ны эзэн хэн болох, ямар учраас дээрх мөнгө тус компаний данс руу шилжин орсон зэрэг ил болж Г.Дэнзэн нар 17 тэрбум бус 200 сая төгрөгийн пүүний хэрэгт унаж байгаа нь шүүх хурлын явцаас олон нийтэд ил болов.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2017-04-03 07:43:38
    Idej uusan ni hend ch oilgomjtoi shdee.
    213.55.176.131
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-04-03 05:06:10
    Muu lalaaruud
    103.9.88.210
    Мэдэгдсэн Хариулах
  • naruto 2017-04-03 05:02:10
    АРАЙ Ч ДЭЭ. НААДАХ ЧИНЬ НООТОЙ. 17 ТЭРБУМ 200 САЯ. ШҮҮХЭД НӨЛӨӨЛЖ ДЭЭ
    66.181.180.249
    Мэдэгдсэн Хариулах
  • б 2017-04-03 03:30:26
    шүүх бол хатсан баас шүү дээ. баас хатавч өмхийгөө тавихгүй: шүүх шинэчлэгдсэн ч хахууль, гууль , хууль завхруулахаа болихгүй.
    124.158.126.152
    Мэдэгдсэн Хариулах
  • хохь чинь 2017-04-03 03:22:17
    хулгай хийхэдээ айгаагүй байж баригдахаараа есөн шид нь бүрдэх юмаа.камерых нь овгорууд олсоноос нь хуваалцалгүйхэн шиг онжигинд нь мэдрүүлээд өгөөсөй
    202.70.37.34
    Мэдэгдсэн Хариулах
  • Дангаа 2017-04-03 03:12:43
    Монголын шүүгч, прокурор гиннесийн номонд мөнхрөх болно. Цадиггүй луйварчдыг цадиггүй шүүгч прокурор бүдүүлгээр хуулийг өөрсдөө улай цайм зөрчин шийдэж байна.
    202.9.40.250
    Мэдэгдсэн Хариулах
  • Elbegdorj 2017-04-03 03:12:14
    Erunhiilegch barimtgui hun gutgedeg gedgiig odoo hurtel medehgui humuus bas bainaa Ingej hunii amidraliig busnuuldag Erunhiilegch baih hereg bna uu?
    202.9.40.141
    Мэдэгдсэн Хариулах
  • bi 2017-04-03 03:09:37
    Ер нь шүүхийхэн өндөр цалин адваг атлаа гадаад орны хууль шиг шударга ажиллаж чаддагүй шүү дэ.Нэг хэргийг хэтэрхий сунжрулах юмаа.тэгсээр байгаад эцэст ньийм л ...
    103.242.47.2
    Мэдэгдсэн Хариулах
  • kkk  2017-04-03 03:04:47
    ард түмнээ доромжилж ханах болоогүй юуууу
    103.242.47.90
    Мэдэгдсэн Хариулах
  • Цагдаа, шүүх Угаасаа хулгайч нарын талд 2017-04-03 03:03:39
    Мөнгө авсан, хулгайлсан, луйвардсан хүмүүс нь баян, алдсан нь ядуу учираас цагдаа шүүх мөнгөтэй талд үйлчилж өвсөн мөнгөнийх нь тодорхой хувьтай ярьж аргалдаг
    183.81.171.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Өвгөн 2017-04-03 02:42:04
    Арай л биш дээ! Ингэж байхаар шүүхийнхэн бид авилга авчихсан юмаа үүнийг уучлаарай ингээд зогоочихвол яасан юм? бид хэдэн бор юм болмоор байна төмөр ахаа намайг...
    182.160.33.36
    Мэдэгдсэн Хариулах