Эхний ээлжинд 11354 иргэн татварын хөнгөлөлт эдэлнэ

Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхээр 74222 татвар төлөгч иргэн 2016 оны тайлан ирүүлсэн бөгөөд нийт 45,0 тэрбум төгрөгийн илүү төлөлтийг баталгаажуулсан байна.
 
Энэ нь урд оны тайлангаар баталгаажуулсан илүү төлөлттэй харьцуулбал 503 татвар төлөгч буюу 0,5 тэрбум төгрөгөөр илүү юм.
 
Буцаан олголт авахаар 2016 оны 1 дүгээр сарын 20-ноос өмнө ХХОАТ-ын тайлангаа ирүүлсэн, нийслэлийн 1-р ээлжийн 11354 иргэний 8,8 тэрбум төгрөгийн баталгаажуулсан илүү төлөлтийг 4 дүгээр сард, 1 дүгээр сарын 20-ноос 2 сарын 15-ны дотор тайлангаа ирүүлсэн иргэдийн илүү төлөлтийг 5,6 -р сард багтааж буцаан олгохоор Нийслэлийн төрийн сангаас төлөвлөсөн байна.

Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.