Монгол улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээв
Монголын эдийн засаг удааширснаар зээл олгох зардал ихэсч, хугацаа хэтэрсэн зээлийн багц нэмэгдэж хүндрэл үүсч буйг зээлийн үнэлгээний агентлагууд онцолж байсан. Тухайлбал “Moody's” агентлаг оны өмнөхөн манай улсын зээлжих зэрэглэлийг B3 зээлжих зэрэглэлийг Caa1 болгон бууруулаад байсан билээ. Мэдээж хэрэг  зээлжих зэрэглэл буурснаар  эдийн засагт сөрөг үр дагавар гардаг. Дэлхийд  "Standard and Poor’s”, "Fitch”, "Moodys” агентлагууд зээлжих зэрэглэлийг тогтоож буй.
 
Зээлжих зэрэглэл буурснаар Монгол Улсад ямар үр дүн гарах вэ гэдэгт эдийн засагчид  "Fitch”,  "Moodys” агентлагаас гаргасан манай улстай холбоотой  дүгнэлтүүд эдийн засагт сөрөг дүр зураг авчирна. Ингэснээр гадаад зах зээлээс татах зээлийн хүү, нөхцөл улам чангарна. Түүнчлэн Олон улсын санхүүгийн хуулиар зээлжих зэрэглэлийн түвшингээр зээлийн хүүг тогтоодог. Зээлжих зэрэглэлийн түвшин доогуур байгаа манай улсын хувьд хүү нь өндөр тогтоно. Улмаар  зээлжих зэрэглэл буурснаас үүдэлтэй  өндөр хүүтэй зээл орж ирэх нөхцөл үүснэ гэдгийг эдийн засагчид онцолж байна.Харин зээлжих зэрэглэл сайн байх нь хүү багатай мөнгө орж ирэх,  зээлийн хүү нэг оронтой тоонд байх боломжтой гэдгийг мэргэжилтнүүд тодотгож байсан билээ.
 
Тэгвэл энэ удаад эдийн засагт таатай мэдээ дуулдлаа. Тодруулбал өнгөрсөн хоёрдугаар сарын 15-наас Олон улсын үнэлгээний “Moody's” агентлаг Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг CAA1 зэрэглэлийг бууруулах эсэх тухай үнэлгээгээ хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн байна. Энэ удаагийн шийдвэрийг "Олон Улсын Валютын Сангийн удирдах зөвлөл Монгол Улсыг хөтөлбөрт хамруулах асуудлыг хэлэлцэн, баталж, хөтөлбөрийг дагаж Монголд орж ирэх олон талт санхүүгийн байгууллагуудын санхүүжилт орж ирнэ" гэх хүлээлт дээр үндэслэн гаргасан гэдгээ онцолжээ.
 
Хөгжлийн банкны бондын эргэн төлөлтийг Засгийн газрын бондоор солих замаар гүйцэтгэсэн нь системийн хэмжээнд тулгараад байсан хөрвөх чадварын эрсдэлийг богино хугацаанд бууруулсан гэж үзэж байна. Гэвч төсвийн алдагдал хүлээгдэж байсан хэмжээнээс өндөр байгаа нь дараагийн 12-18 сарын хугацаанд төлбөр түргэн гүйцэтгэх чадварт сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулсан байна. Мөн эдийн засгийн дунд болон урт хугацааны төлөв сайжрахад уул уурхайн үйл ажиллагаа эрчимжиж, гадаадын шууд хөрөнгө оруулалт өсөх зайлшгүй шаардлагатайг онцолжээ.
 

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.