Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд Э.Баасанжав түрүүлэв

Монголын Үндэсний бөхийн холбооноос зохион байгуулсан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Хоёр дахь удаагийн тус барилдаанд аймгийн нэмэх начин Р.Батсүх, Г.Болдгэрэл, Д.Аззаяа, Т.Шинэзориг тэргүүтэй 102 аймаг, цэргийн начин, 26 сумын заан нийт 128 бөх зодоглов.

Тус барилдаанд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат, аймгийн начин Э.Баасанжав долоо даван түрүүлж, Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, сумын заан Г.Бадрах үзүүрлэлээ. Их шөвөгт Булган аймгийн Орхон сумын харьяат, аймгийн начин Э.Сумъяабат, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, сумын заан Д.Алтанцоож нар шалгарав.
 

Тавын даваа

1.    М.Бэлгүтэй а.н.н –Д.Алтанцоож с.з

2.    Г.Гантулга а.н –Г.Бадрах с.з

3.    Ц.Отгонбат а.н –Э.Баасанжав а.н

4.    Э.Сумъяабат а.н –А.Мягмаржав с.з

Зургаагийн даваа

1.    Э.Баасанжав а.н –Э.Сумъяабат а.н

2.    Г.Бадрах с.з –Д.Алтанцоож с.з

Долоогийн даваа

1.    Э.Баасанжав а.н –Г.Бадрах с.з

/түрүүлэв/              /үзүүрлэв/

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.