БНСУ-ын Ерөнхийлөгчөөс “503 дугаарт хоригдол”

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хе эдүгээ хүйтэн хорихын өрөөнд “503 дугаарт хоригдол” гэж дуудуулна. Авлига авсан, төрийн нууц задруулсан зэрэг 13 хэрэгт буруутгаж, баривчлах шийдвэр шүүхээс гарсны дараа тэрбээр саатуулагдсан билээ. Ийн нэгэн цагт Азийн бар улсыг төлөөлж, бүс нутгийн хэмжээний асуудалд оролцож явсан эрхэм эдүгээ Сөүл хотын цагдан хорих төвийн дөрвөн ханан дотор “503” гэх кодоор нэрлэгдэх болжээ. Прокурорууд яллах дүгнэлт үйлдэх хүртэл тэрбээр энд хоригдох гэнэ. Прокурорууд түүнийг хэрэгт холбогдолтой нотлох баримтыг устгаж болзошгүй гэх үндэслэлээр хорих хүсэлт Сөүлийн шүүхэд гаргасан байдаг.

Улмаар уг асуудлыг шүүх өнгөрсөн баасан гарагт хэлэлцээд, хорихоор шийдвэрлэсэн юм. Харин тэр шөнийг БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч асан цагдан хорих төвд өнгөрүүлжээ. Тэнд хувийн хэрэглэлийн хөнжил, ариун цэврийн хэрэгсэл, хоолны тавиур зэрэг эд зүйлсийг өгч, хоригдлын эрээн хувцас, тусгай кодтой зургийг нь авсан гэж тайланд дурьдсан байна. Бусад хорих ял сонссон сэжигтнүүд ч гэсэн ийм л үйл явцыг дамждаг байна. Эдүгээ 65 настай Пак Гын Хе 10.6 м.кв зайтай өрөөнд ганцаараа хоригдож буй бөгөөд энэ нь энгийн өрөөнүүдээс 6.5 м.кв-аар том гэнэ.
 
Хууль зүйн яамны нэрээ нууцалсан эх сурвалжийн “Joongang I1bo” сонинд мэдээлснээр “Пакыг усанд оруулсны дараа шоронгийн хоригдлуудын өмсдөг ногоон өнгийн өвлийн хувцас өгч, өрөөнд нь хорьсон” гэжээ. Харин тэрхүү ногоон хувцасны энгэр хэсэгт шоронд түүнийг дуудах дугаар буюу “503” гэх тоо бичигдсэн байна. Мөн шоронгийн харгалзагч ажилтай эрхэм “Chosun ТV”-д Ерөнхийлөгч асан Пак Гын Хе өрөөндөө цурхиран уйлж буйг харснаа ярьжээ.
 
Прокурорууд түүнд албан ёсоор хараахан ял тулгаагүй байгаа юм. Гэхдээ өмнө нь авлига, хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашигласан, төрийн нууц задруулсан зэрэг хэрэгт сэжиглэж буйгаа мэдэгдэж байсан. Тэд энэ долоо хоногийн эхээр Пак Гын Хег хоригдож буй цагдан хорих төвд очиж байцааж эхлэхээр төлөвлөсөн байна. Яллах дүгнэлт үйлдэхийн өмнө буюу энэ сарын 19-ний өдрийг хуртэл байцаалт үргэлжлэх төлөвтэй байна.
 
2012 оны Ардчилсан сонгуулиар Пак Гын Хе хамгийн олон хувийн санал авч тус улсын түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхийлөгч болж байсан юм. Гэвч, өнгөрсөн арванхоёрдугаар сард парламент түүнд итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хурааж, огцруулах шийдвэр гаргасан байдаг. Тухайн үед үүссэн дуулиан шуугиан, нийгмийн хамарсан томоохон хэмжээний эсэргүүцлийн хөдөлгөөн ийм шийдвэр гаргахад хүргэсэн юм. Түүнчлэн, Үндсэн хуулийн цэц ч тус шийдвэрийг дэмжснээр Пак Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа    огцорсон.
 
Ингээд БНСУ-ын сүүлийн дарангуйлагч Пак Чун Хегийн охин Пак Гын Хе Азидаа эдийн засгаараа дөрөвт ордог “бар” улсын түүхэн дэх авлигын хэргээр баривчлагдсан гурав дахь төрийн тэргүүн болсон билээ. Хуулийнхны хэлж буйгаар Пакийн гэм буруутай нь тогтоогдвол хамгийн багадаа 10 жилийг шоронд өнгөрүүлж магадгүй гэнэ.


Монголын мэдээ
Б.Даваа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • уншигч 2017-04-03 19:23:56
    шударга нийгэм сайхан юм аа, манай авилгагч томчуул бол ингэнэ гэж гонж шүү дээ. гэхдээ явж явж ямар ард түмэн, тийм л төр байдаг гэж бидний л буруу байх дөө,
    150.129.141.36
    Мэдэгдсэн Хариулах
  • bold 2017-04-03 16:45:27
    zolios l bolloodoo uur yuch gehew mundag hun ulsiinhaa tuluu yawaad l ene
    182.160.6.226
    Мэдэгдсэн Хариулах
  • Голог 2017-04-03 12:07:53
    Пак энэ тэр бол монголын томчуудын хажууд голог юм аа.Суралцах хэрэгтэй
    103.26.194.129
    Мэдэгдсэн Хариулах
  • Nobsiin Elbegdorjiig sahah chag ni irnee 2017-04-03 10:33:51
    Elbegdorjiig salgaad egeech ee?Ene hynd men ch ikhe yum baigaa daa!!!muu luibarchin saar?...
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах
  • ХҮМҮҮС ИЙМ Л ШУДАРГА НИЙГМИЙГ ХҮСЭЖ БАЙН 2017-04-03 10:09:42
    ЯМАР Ч УЛС ТӨРС, ЭРХ ДАРХТАН, ОЛНЫ ТАНИЛ ХҮН БАЙСАН ГЭСЭН ХУУЛИЙН ӨМНӨ АДИЛХАН БАЙХЫГ Л АРД ТҮМЭН ХҮСЭЖ БАЙНА. БНСУ ИНГЭЖ ЧАДАЖ БАЙГААГААР БИД БАХАРХАХ ЁСТОЙ
    202.131.246.179
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-04-03 07:26:23
    Manai mongolchuud iim shudarga bj boldoggui yum bh daa
    202.70.46.218
    Мэдэгдсэн Хариулах
  • ONOM 2017-04-03 07:12:23
    Өө тэгээд өөрсдийн асуудлаа анхаарах гүй юу даа. Хаа байсан со нар. ямар падлий байна. Ер нь бол юм мэддэг л гэж мэдүүлэх гээл бичээд байна уу. мэднэ үү бна уу....
    116.68.148.98
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-04-03 03:58:59
    Энэ Хамгийн сайн Ким Дэ Жүн ерөнхийлөгчээ залууд нь далай руу шиддэг гарууд даа. Үнэн шүүж байгаа болов уу даа
    49.0.135.21
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-04-03 03:20:12
    Манай хуулийнхан хэзээ ингэж шударга, хүчтэй ажиллах юм бол???
    202.70.36.198
    Мэдэгдсэн Хариулах
  • өршөө 2017-04-03 03:05:02
    пакгын хег-г өршөө.эмэгтэй та сэтгэлээ барьж хаттай байгаарай.өмнөх удирдлагууд чинь буугаад л амиа егүүтгэж байсан.АМЬД байх цаг мөч бүрт дэмжигчид чинь баярла...
    202.9.40.143
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2017-04-03 03:03:57
    Manai huzuugui erunhiilugchiin derged barag gemgui shahuu hun dee. Ardchilal hugjsun uls uur yum.
    75.66.200.179
    Мэдэгдсэн Хариулах