Яармагийн гүүрний шав тавих ёслол болно

Өнөөдөр болох үйл явдлууд


 

09:00 цагт: Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 149 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийг хүлээн авах үйл ажиллагаа болно. Хаяг: Улсын их дэлгүүрийн баруун урд арктай байр
 
09:00 цагт:
“Focus on the family-Mongolia” байгууллагаас “Аюулгүй Сонголт” сургалтыг зохион байгуулна. Уг сургалт нь өсвөр үеийн залуучуудын өмнө тулгарч байгаа эрт жирэмслэлт, үр хөндөлт, бэлгийн замын халдварт өвчин, эрсдэлт зан үйл болох архи тамхи мансууруулах бодисын хэрэглээ гэх мэт асуудлуудыг бууруулах болон эдгээрээс урьдчилан сэргийлж эерэг зан чанар төлөвшүүлэхэд чиглэсэн гэрлэлтээс өмнө бэлгийн харьцааг тэвчих боловсрол олгох цогц хөтөлбөр юм. Хаана: “Story hub” кафе /Баянзүрх дүүрэг. Дүнжингарав худалдааны төвийн урд Edu campus-ын 5 давхарт/

11:00 цагт: Сүхбаатар дүүргийн удирдлагууд “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагт оролцоно  Хаана: Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төв

“Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д

11:00 цагт: Засгийн газар татвар НДШ, тэтгэврийн насыг уртасгах замаар орлогоо нэмэгдүүлэх төсвийн тодотгол УИХ-д өргөн барьсантай холбогдуулан “Хүртээмжтэй хөгжил хүрээлэн” ТББ-аас хэвлэлийн бага хурал хийнэ.
11:30 цагт: Иргэдийн шударга шүүх ТББ-аас Эв нэгдэлтэй эх орончид төслийн талаар мэдээлнэ.
 
11:30 цагт: Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн шав тавих ёслол Яармагийн гүүрний зүүн талд болно.
 
11:30 цагт: АSPAC-2017 буюу “АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЧУУЛГАН-2017” Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байгаатай холбоотой олон нийтэд чуулганы талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал болно. Хаана: BLUE SKY, crystal room

12:00 цагт: АН-ын дотоод сонгуулийн үр дүнгийн талаар Төрийн ордны А танхимд мэдээлэл хийнэ.

olloo.mn

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.