Залуучуудын улсын аваргууд тодорлоо

Чөлөөт бөхийн залуучуудын УАШТ өнгөрсөн амралтын өдрүүдэд Спортын төв ордонд боллоо. Тэмцээнд нийт 36 байгуулагын 345 тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр найман жинд хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа тодруулав.

Эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт Нармандахын Насанбуян, 74 кг-д өсвөр үеийн ДАШТ болон Азийн АШТ-ий мөнгөн медальт Занданбудын Сумъяабазар, эмэгтэйчүүдийн 67 кг-д өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Энх-Амарын Даваанасан нар өнгөрсөн жилийн амжилтаа бататгаж, улсын хошой аварга боллоо.

Харин эрэгтэйчүүдийн 55 кг-д Б.Ариунболд, 60 кг-д Ц.Цогбадрах, 66 кг-д Т.Тулга, 84 кг-д М.Цогтгэрэл, 96 кг-д Ч.Алтангэрэл, 120 кг-д М.Лхагвагэрэл, эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Чимгээ, 51 кг-д Т.Ариунзаяа, 55 кг-д Б.Болортуяа, 59 кг-д Б.Болор-Эрдэнэ, 63 кг-д Б.Сарнай, 72 кг-д Б.Цэцэгбаяр нар анх удаа түрүүлсэн юм.

Эрэгтэйчүүдийн багийн дүнг Ж.Баярхүү дасгалжуулагчтай Хан-Уул дүүрэг, “Хасу-Мегастарс” клуб тэргүүлж, Д.Урианхай дасгалжуулагчтай “Аварга” БТДС, Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо удаалав. Эмэгтэй багийн дүнг Т.Сүхбаатар дасгалжуулагчтай “Женко”, Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар”, Кажимукан дасгалжуулагчтай Налайх дүүргийн “Мөнхийн хүчтэн” клуб эхний гурван байрыг эзэллээ.

Нийлбэр дүнгээр гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо 98 оноогоор тэргүүлж, спортын мастер Ж.Баярхүү дасгалжуулагчтай Хан-Уул дүүрэг, “Хасу-Мегастарс” клуб 83, спортын мастер Б.Идэрсайхан дасгалжуулагчтай Орхон аймгийн “Ирээдүйн одод” спортын дунд сургууль 66 оноогоор удаалав.

Энэ жилийн УАШТ-ий аваргууд зургадугаар сарын 15-18-нд Тайваний Тайжун хотод болох Азийн АШТ, наймдугаар сарын 1-6-нд Финляндын Тампере хотод болох ДАШТ-д оролцох юм.




 

 Тэмцээний дүн:

Эрэгтэйчүүдийн 50 кг (24 бөх): 1. Н.Насанбуян (Хан-Уул, Мегастарс) 2. С.Ойдов (Алдар) 3. Н.Наранхүү (Хан-Уул, Хасу-Мегастарс), Н.Цогбадрал (Ховд)

55 кг (26): 1. Б.Ариунболд (ТСБТСДС) 2. Б.Түмэнцогт 3. Д.Жамсрандорж (хоёул Хан-Уул, Хасу-Мегастарс), Б.Оргил (ХСИС)

60 кг (35): 1. Ц.Цогбадрах (Алдар) 2. Э.Үнэт-Эрдэнэ (Аварга) 3. Г.Бат-Эрдэнэ (Алдартан), Б.Тэлмэн (Аварга)

66 кг (52): 1. Т.Тулга (ҮБТДС) 2. Л.Батзул (МУБИС) 3. Э.Тэмүүлэн (Хан-Уул, Хасу-Мегастарс), Х.Шинэбилэг (Төв)

74 кг (47): 1. З.Сумъяабазар (Хангарьд) 2. Б.Цэрэндаш (Орхон, Ирээдүйн одод) 3. Б.Отгонбаяр (ҮБТДС), Э.Гансүх (МУБИС)

84 кг (26): 1. М.Цогтгэрэл (Орхон, Ирээдүйн одод) 2. Т.Мөнгөншагай (Харгант цамхаг) 3. Э.Сосорбарам (Ховд), Б.Билгүүн (Хан-Уул, Хасу-Мегастарс)

96 кг (27): 1. Ч.Алтангэрэл(Баянхонгор) 2. А.Нармандах (Даян) 3. Л.Одбаяр (ТСБТСДС), Д.Мягмаржав (Говийн бөх)

120кг (15): 1. М.Лхагвагэрэл 2. Д.Эрдэнэтулга 3. Э.Бат-Эрдэнэ (бүгд Аварга), М.Жамсрандорж (Төв)

Эмэгтэйчүүдийн 44кг (10): 1. Г.Пүрэвсүрэн (Мөнхийн хүчтэн) 2. Б.Мөнхтуул (Чингэлтэй) 3. Э.Сүрэн (Ховд), Ц.Лхамхүү (Женко)

48 кг (11): 1. Б.Чимгээ (Женко) 2. Б.Мөнхнар (Алдар) 3. А.Раушан (Налайх, Мөнхийн хүчтэн), Б.Сэлэнгэ (Орхон, Ирээдүйн одод)

51 кг (12): 1. Т.Ариунзаяа (Хангарьд) 2. Б.Дөлгөөн (Мөнхийн хүчтэн) 3. С.Энхтунгалаг (Хан-Уул, Хасу-Мегастарс), О.Ванчигмаа (Женко)

55 кг (12): 1. Б.Болортуяа (Женко) 2. Б.Энхцэцэг (Чингэлтэй) 3. Н.Лхагвадулам (Алдар), Б.Халиунаа (Орхон, Ирээдүйн одод)

59 кг (16): 1. Б.Болор-Эрдэнэ (Алдар) 2. П.Отгонбаяр (Женко) 3. Н.Энхтуяа (Багануур), Ө.Пүрэвсүрэн (Баянхонгор)

63 кг (12): 1. Б.Сарнай (Налайх, Мөнхийн хүчтэн) 2. Э.Дэлгэрмаа (Хан-Уул, Хасу-Мегастарс) 3. Б.Алтантүлхүүр (Архангай СБСЕБС), П.Буянжаргал (ТСБТСДС)

67 кг (11): 1. Э.Даваанасан (Алдар) 2. Д.Түмэнхүслэн (Женко) 3. Э.Идэрцэцэг (Арслан), Б.Үүрийнтуяа (Орхон, Ирээдүйн одод)

72 кг (9): 1. Б.Цэцэгбаяр (МУБИС) 2. Н.Загардулам (Хилчин) 3. Г.Ариунжаргал, Б.Мягмарцэнд (хоёул Алдар)

Б.Орхон


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.