Номоо солилцсон эхний 200 хүнд гарын бэлэг өглөө

“Номоо солилцъё” өдөрлөг  өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд болж өнгөрлөө. 

Дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа уг өдөрлөгийг “Шар доктор” болон “Интерном” номын дэлгүүр дэмжин ажиллаж буй бөгөөд номоо солилцохоор хүрэлцэн ирсэн эхний 200 хүнд бүтээгдэхүүн, номоор бэлэг барилаа. 

Хамтран зохион байгуулагчаар “Positive mind” ТББ, “Hello UB” ТББ ажиллаж залуучуудын оролцоо манлайллыг бий болгож флаш моб бүжгээр нийгэмд уриалга гарган ажилласан нь энэ удаагийн өдөрлөгийн онцлог байв. Төрийн бус байгууллагын залуучууд номоо солилцох өдөрлөгийн үйл ажиллагааг дэмжиж, номоо солилцохоос гадна флаш моб бүжиглэж, амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдэд зориулсан номын хандивын аян өрнүүлж байгаа юм.



400 гаруй иргэд цуглан номоо солилцсон энэхүү арга хэмжээний үеэр “Номтой өглөө” клуб, Адпро ХХК-ууд дэмжин оролцож үйл ажиллагаагаа танилцууллаа.

Дараагийн “Номоо солилцъё” өдөрлөг ирэх тавдугаар сарын 6-нд Д.Сүхбаатарын талбайд болно.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • эмч 2017-04-02 12:46:48
    Бохирдсон Ном нян тээх эрсдэл өндөр,хуучин ном битгий солилцоорой