Нийслэлийн АН-ын дарга маргааш тодорно

Ардчилсан намын Дотоод сонгуулийн сурталчилгаа гуравдугаар сарын 31-ний өдрийн 00:00 цагаар дуусгавар боллоо. Сонгуулийн сурталчилгааны хаалт Баянгол дүүрэгт болж, Нийслэлийн Ардчилсан намын даргад өрсөлдөж буй  Д.Баттулга, Ш.Түвдэндорж болон Үндэсний бодлогын хорооны гишүүнд нэр дэвшигчид Баянгол дүүргийн намын гишүүдтэйгээ уулзсан юм. 

Дэд бүтэц, бүтээн байгуулалт гээд олон давуу талаараа нийслэлд жишиг дүүрэгт зүй ёсоор тооцогддог Баянгол дүүргийн Ардчилсан намын гишүүд Нийслэлийн намын даргад нэр дэвшигчдийг шинэчлэлийн хоёрдугаар аянд ийнхүү гар бие оролцож байгаад талархаж байгаагаа илэрхийлэв. 

Харин нэр дэвшигчид нам сонгуульд ялагдсан шалтгаан мөн хэрхэн ажиллавал 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2020 оны УИХ-ын сонгууль дялалт байгуулах талаар өөрсдийн үзэл бодлоо хэлж гишүүдээсээ санал сэтгэгдлийг нь сонсон юм.

​Ардчилсан нам байгуулагдахад анхаас нь эхлэн хүчин зүтгэсэн хүмүүсийхээ хувиар тэд өнөөдрийн залуучуудад ийм нийгэм, энэ ардчилал ямар их үнэ цэнээр олдсон тухай, ардчиллын үнэт зүйл мөн чанарыг зөвөөр таниулах мөн энэхүү үйлсд хүчин зүтгүүлэх хүсэлтэй байгаагаа ч илэрхийлж байлаа.

Мөн энэ үеэр  нийслэлийн намын хорооны гишүүнд  нэр дэвшиж байгаа 30-н хүн дүүргийхээ иргэдтэй уулзаж мөн санал сэтгэгдэлийг нь сонслоо.  

Ийнхүү нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн гишүүдтэйгээ хийх уулзалт өндөрлөж байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын 2-ны өдөр нийслэлийн 26700 гаруй гишүүн сонголтоо хийснээр нийслэлийн АН-н дарга хэн болох нь тодорхой болох юм. 


Г.Зул

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • emee 2017-04-02 16:48:56
    Uul ni oor xvn baisan bol zvgeer baisansan Uul ni urd urgasan chixnees xoino irgasan eber gedegsen. Zaluu xvn oldsongvi yu?
    202.9.43.46
    Мэдэгдсэн Хариулах
  • mgl 2017-04-02 05:57:23
    ene 2 huuchin huuchin gehed arai l huuchin umaa 90 onoos hoish orsoldogch nam chin heden ue soligdson baina tsaan chin
    66.181.177.68
    Мэдэгдсэн Хариулах
  • бурхан туслах болтугай 2017-04-02 05:49:57
    Баттулгыг дарга болвол элсэнэ дээ уг хүн нь даруу төлөв хүнлэг талдаа ажил хэрэгч элдэв хор хийдгүй АН дотроо аятайхан хүн шүү дээ
    66.181.190.57
    Мэдэгдсэн Хариулах
  • tulga. AN 2017-04-02 04:11:46
    Mengenii teleeh luibarchdiin songuuliar garsan darga nar hezee ch butehgui shuu. Mongoloo, ard tumnee gesen setgeltei zaluuchuudaa gargaachee. Luibarchdaa
    202.179.31.57
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-04-01 09:57:33
    ГОМО МӨНХӨӨ
    59.153.115.124
    Мэдэгдсэн Хариулах
  • zzz 2017-04-01 09:56:59
    ardchilaliin anhi turshlgtai battulgiiga demjnee .
    202.9.40.55
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-04-01 06:34:38
    Ялагдсан намын дарга болох гэж юундаа яарна вэ?! Дахиад 2-3 сонгуульд МАН члах нь тодорхой.
    139.5.219.26
    Мэдэгдсэн Хариулах