Өнөөдрөөс эхлэн автобусанд бэлэн мөнгөөр зорчихгүй

Өнөөдрөөс эхлэн нийтийн тээврийн их, дунд багтаамжийн автобус, троллейбусны үйлчилгээнд зөвхөн цахим төлбөрийн хэрэгслээр зорчино. Өөрөөр хэлбэл иргэд нийтийн тээврээр зорчихдоо бэлэн мөнгөөр бус зөвхөн картаар хөлсөө төлж зорчих юм.

Карт ашиглаагүй болон үйлчилгээний төлбөрөө төлөөгүй зорчигчийг хуулийн дагуу 1000-5000 мянган төгрөгөөр торгох аж.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн тээврийн карт цэнэглэх, борлуулах 451 цэгээр иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд карт цэнэглэх, борлуулах цэгийн тоог 500-д хүргэх юм байна.

Мөн сарын турш хязгааргүй зорчих эрхтэй карт (Том хүн-25000төгрөг, хүүхэд-8000төгрөг) шинээр худалдаанд гарсан бөгөөд ИРГЭД  тухайн картуудыг “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн хэрэглэгчийн төв болон Дүнжингарав, Мишээл, Драгон нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээс авах боломжтой юм.

Түүнчлэн “ХААН” банкнаас гаргасан нийтийн тээвэр болон бусад төлбөр тооцоонд ашиглах боломжтой “СИТИ ПАСС” карт, Юнителийн хэрэглэгчид “NFC” сим карт ашиглан гар утасныхаа сим картыг солиулан нийтийн тээврээр зорчиж болно.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • маралаа 2017-05-03 09:18:45
    Хаан банкны сити пасс карт чинь луйвар юм байна. 1 хүнээс 4500 төг хулгайлаад байгаа Хаан банк болимоор юм.
  • ичмээр юм 2017-04-01 12:28:28
    2000хан төгрөгөөр карт авчихаасаа татганаад байгаа нөхдүүд бол хотод амьдарч юугаа хийдгийн ? хөдөө очоод алхаж байх хэрэгтэйшд. 2000 төгрөгөөр хайрцаг
    • ичмээр юм 2017-04-01 12:29:08
      нэг хайрцаг тамхи ч авч хүрэхгүй мөнгө ш дээ
  • zochin 2017-04-01 07:07:04
    Zaaval 25000-r avah albagui sh dee Kartaa 2000 avaad bolomjooroo tsenegleed yavj bolno sh dee
  • сэтгэгдэл 2017-04-01 06:08:17
    энэ арай бишээ, одрийн карт гэж бх естой, жнь ажил хийдэггуй гэрт бдаг хун нэг удаа автоусанд суух хэрэг гарвал заавал 25000 аар сарын билет авна гэдэг!